Америкт монгол тахийн унага мэндэллээ
АНУ-ын Колорадо мужийн Дэнвер хотын амьтны хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт монгол тахийн эр унага мэндлэв. 1991 оноос хойш тус амьтны хүрээлэнд мэндэлсэн хоёр дахь тахийн унаганы эх нь Есөн, эцэг нь Баатар хэмээх монгол нэртэй ажээ. Дэлхийд алдартай Дэнверийн амьтны хүрээлэн 600 зүйлийн 4300 амьтантайн ердөө тав нь Пржевальскийн адуу буюу монгол тахь ажээ. Дэлхийн өнцаг булан бүрт зэрлэг амьтан хамгаалах үйл ажиллагаа явуулдаг энэ амьтны хүрээлэн манай улсын холобогдох байгууллагуудтай ч мөн хамтран ажилладаг бөгөөд аргаль угалз, нөмрөг тас, хавтгай тэмээг хамгаалан тоо толгойг нь нэмэгдүүлэхэд анхаардаг байна.
Б.Бат