Тахийн нутаг Хустайн нуруунд 330 орчим тахь амьдарч байна

932
 Тахийн нутаг Хустайн нуруунд 330 орчим тахь амьдарч байна
"Тахийн нутаг-Хустайн нуруугаар” нэртэй эко аялалд орон нутгийн телевизийн сэтгүүлч, операторууд оролцлоо. Тэд аяллаа Төрийн ордон дахь олон нийтэд зориулсан музейгээс эхэлж, Монгол төрийнхөө үүх түүхтэй танилцсан юм. Тэндээсээ БОНХЯ-ны харьяа Туул голын хөвөө, Богд уулын хормойд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зочилж, ан амьтны бэсрэгхэн музей үзжээ. Тус төв энэ онд 23 000 хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох зорилт тавьсан ч хагас жилд л гэхэд 25 000 хүнд үйлчилжээ. Экологич багш нараа ч мэргэшлийн хувьд сайн бэлтгэж авсан байна. Экологийн боловсролоор дамжуулан олон нийтийн байгаль орчиндоо хандах хандлагыг өөрчлөх, ногоон хөгжилд хүн бүрийн зөв хэрэглээг төлөвшүүлэхийн төлөө энэ төвийнхөн ажилладаг аж. "Зориод очсон хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй. Олон түмэнд мэдээллийг түгээдэг сэтгүүлчид та бүхэн бидэнтэй хамтран ажиллаарай” гэсэн төвийн захирал М.Энхтайваны үг сэтгүүлчдийн сэтгэлд ихэд нийцэв бололтой, ам сайтай байцгаав.

 

     Ингээд Улаанбаатараас 100 гаруй км алсад, Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Хустайн нурууг зорилоо. Намрын нар эрт жаргаж, харанхуй нөмөрсөн хойно Хустайн нурууны цогцолборт газарт ирэв. Оройн хоолоо амтархан идчихээд, хувиарлагдсан гэр, гэртээ ачаа бараагаа тавьчихаад газар, газрын сэтгүүлчид нүүр хагаран танилцах үдэшлэг уулзалтаа эхэллээ. Их, дээд сургуулиа төгсөөд 3, 4 жил л ажиллаж байгаа шижигнэсэн нэг үеийн сэтгүүлчид цугларчээ. Аймаг, аймгаараа нэгдэн ая дууны мэндчилгээ нэг, нэгэндээ дайв. Дуулах завсраа шүлэг ч уншчихна. Баянхонгороос ирсэн ТВ10 телевизийн сэтгүүлч Б.Байгаль бүсгүй бүр мэргэжлийн бүжигчин шиг хээв нэг бүжиглэв. Тэдний дуу хөөр дээр нэгэн өвөрмөц хөг аялгуу нэмэгдсэн нь тэнд судалгаагаар явж байсан доктор Б.Болдбаатар багшийн гитартай ая дуунууд байлаа. Сэтгүүлчид намрын өдрүүдэд тэднийг нэг дор цуглуулсан БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанд талархаж байв. Завхан аймгаас ирсэн сэтгүүлч Б.Мягмарсүрэн "Яамдаас анх удаа орон нутгийн сэтгүүлчдийг нэг дор цуглуулж байгаад талархаж байна. Сэтгүүлчид бид байгаль орчны чиглэлээр бичих их дуртай байдаг.

 

      Мэргэжлийн яам нь орон нутагт ажилладаг сэтгүүлчдэд нээлттэй байж, мэдээлэл солилцож, албан эх сурвалж болно гэдэг бид бодитой, тэнцвэртэй бичихэд их тус болно” гэсэн бол АВ ТВ-ийн сэтгүүлч Ц.Өнөрцэцэг ”Орон нутгийн сэтгүүлчдэд бүсчилсэн хэлбэрээр ч юмуу байгаль орчны эрх зүйн чиглэлийн сургалт явуулбал их хэрэгтэй байна. Байгаль орчны чиглэлийн гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар бичихэд бидэнд хуулийг хэрхэн хэрэглэх, яаж ойлгох мэдлэг, мэдээлэл их дутмаг байдаг. Энэ аялал бидний хүсч буй зүйлийн эхлэл болох байх. Цаашид хамтран ажиллана” гэлээ. Харин БОНХЯ-ны ХМА-ны дарга Ч.Базар "Байгаль орчны хууль, түүнийг дагалдан гарсан журмын хэрэгжилт, байгаль хамгалахад иргэд, ИНБ –ын оролцоо, хяналтыг чухалчилсан "Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” нэвтрүүлгийг өөрийн эфирээр түгээж, орон нутгийн иргэдийн экологийн боловсролд хувь нэмэр оруулж байгаад баярлалаа. БОНХЯ сэтгүүлчдэд их нээлттэй яам. Сэтгүүлч манай яам руу орж ирээд өөрийн хүссэн асуултандаа хангалттай хариулт аваад, бодит мэдээллийн эх сурвалжтай болоод гарахад нь манай хэвлэлийн алба тусалдаг. Орон нутгийн сэтгүүлчид маань аймгийнхаа Байгаль орчны газартай хамтран ажилладаг байх. Яагаад хамтран ажиллахыг чухалчлаад байна гэхээр байгаль хамгаалах ажил нь зөвхөн төрийн байгууллага, хэдхэн байгаль хамгаалагчийн ажил бус. Нутгийн иргэд бол хамгийн сайн байгаль хамгаалагчид байдаг. Үзэл бодол, үйл ажиллагаагаараа нэгдсэн ИНБ мөн л сайн байгаль хамгаалагчид. Хүүхэд багачуудыг багаас нь байгаль орчиндоо ээлтэй, хэмнэлттэй ханддаг зөв төлөвшлийг нийтлэл, нэвтрүүлгээрээ дамжуулан өгч чадах хүмүүс бол сэтгүүлчид. Тийм учраас бидний хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй юм” гэлээ. Энэ ч утгаар энэ удаагийн эко аялалд орон нутгийн сэтгүүлчид нэгджээ.

 

    Маргааш өглөөний 7 цагт сэтгүүлчид тахийн сүрэг үзэж, бугын урамдаан сонсохоор автобусандаа суулаа. Аргагүй л харьж яваа цаг хойно шөнөдөө хасах хэмтэй хоносон Хустайн нуруу өглөөдөө ч жихүүн байв. Хустайн нуруу бол дэлхий дээр нэг дор хамгийн олон тахь суурьшин амьдардаг газар.Анх Голландын иргэн Ян Боуман, түүний гэргий Инге Боуман, Анктрактидэд Монголоос хамгийн анх очиж ажилласан доктор Ж.Цэрэндэлэг нар тахийг эх нутагт нь суурьшуулах энэхүү буянт үйлсийг санаачлан эхлүүлсэн юм. 1992 оноос дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу – тахийг  сэргээн нутагшуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

 

     Тэндхийн биологич Г.Ууганбаярынярьснаар тэнд 330 тахь амьдарч байна. Цогцолборт газраас урагш 5 орчим км яваад сүрэг тахьтай таарлаа. Хүмүүс шуугилдаж, зураг авч байсан ч тахь амгалан тайван бэлчиж байв. Энд тэдэн рүү заналхийлэх буун дуу байхгүй учраас хүнээс үргэж эмээхгүй аж. Цааш явлаа. Энд тэнд хэд хэдээрээ бэлчих тахийн сүргийг хол ойроос харж, зураглаачид дурандаа ханатлаа буулгаж авав. Тэртээ уулын бэлд бэлчих тахийн сүрэг рүү биологич Ууганбаяр дурандсанаа "Сайханаагийн сүрэг” байна гэлээ. Сайханаа гэж хэн бэ? гэхэд сүргийн эзэн азарга ажээ. Эндхийн бүх тахь өөр, өөрийн нэртэй гэнэ. Хүссэн хүн 110 доллар төлөөд Тахийн унаганд нэр өгч, жил бүр хэвлэгдэн гардаг дэлхийн тахийн жагсаалт номонд орох боломжтой аж.

 

    Монгол улсын Засгийн газар Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны үүргийг "Хустайн цогцолборт газар төв” Төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлснээс хойш 11 жил өнгөрчээ. Тус төв цогцолборт газрын экосистем, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалахын зэрэгцээ экологи, биологи, тахь судлалын чиглэлээр олон улсын хэмжээнд судалгаа сургалт зохион байгуулах, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон ажил эрхэлдэг аж.Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн аж. "Манайд ирж судалгаа шинжилгээ хийснээр дотоод, гадаадын 10 доктор, 30 гаруй магистр төрсөн. Голланд, Япон, АНУ, Итали зэрэг 10-аад орны судлаачид байнга ирж судалгаа хийдэг. Ер нь Хустай бол олон улсын судалгааны төв болох нөөц бөгөөд тааламжтай газар юм” хэмээн тус цогцолборт газрын дэд захирал Ц.Дашпүрэв ярьж байлаа.

 

    Ийнхүү бахархах зүйлээр баялаг Хустайн нуруунд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь нэгэнтээ Монголынх гэж байсан тахь эх нутгаасаа алга болсон ч эргэж эх нутагтаа ээнэгшин амьдарч байгаад байлаа. Тахь бол илжигний төрлийн эрээн адуу /Зэбра/биш, харин дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу гэдгийг харин одоо сурах бичгээс эхлүүлээд танин мэдэхүйн тольд зөв тэмдэглэх нь чухал байна. Сургуулийн хүүхдүүд багштайгаа, эцэг эхтэйгээ энд ирж жинхэнэ байгаль дээр нь танилцах хичээл явуулбал Хустайн нурууны цогцолборт төв хүлээн авахад бэлэн гэснийг дуулгахад бас таатай байна.

 

    Таваараа бэлчих тахийн сүрэг, таатай нь аргагүй сонсогдох бугын урамдаан сонссоны дараа сэтгүүлчид БОНХЯ-ны мэргэжилтэн М.Ганбатын "Ногоон хөгжлийн бодлого” лекцийг сонсч, Дэд сайд Б.Тулгаас салбарын бодлоготой холбоотой сонирхсон асуултынхаа хариуг авлаа.

 

    Сэтгүүлчид нутгийнхаа энд тэнд сэндийчин хаясан, эзэнгүй орхигдсон газруудын нөхөн сэргээлт, ан амьныг агнах зөвшөөрөл, хулгайн модтой тэмцэх, ойжуулалтын бодлого зэрэг асуудлыг тлхүү хөндөж, орон нутгийнхаа тодорхой жишээн дээр ярьж байв. Тухайлбал, Завхан аймагт Баянайраг компани алт олборлолтоо хуулийн хүрээнд хийхгүй, нөхөн сэргээхгүй, бичил уурхайчдыг өөгшүүлж байгаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгааг шүүмжилж, тэднээс мэдээлэл авахад хаалттай байгааг хэлж байв. Ер нь орон нутагт сэтгүүлчдийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлах, мэдээлэл олж авах эрхийг нь зөрчих, шүүмжилбэл ил, далдаар өөрт нь болон гэр бүлийнхэнд нь дарамт үзүүлэх явдал цөөнгүй гардаг талаар сэтгүүлчид хэлж байсныг энэ далимд тэдний эрх ашгийг хамгаалан ажилладаг мэргэжлийн холбоодод нь дуулгая.

 

    Залуу насыг спортгүйгээр яаж төсөөлөхөв, тэд 4 баг болон олс татаж, хүч чадлаа сорилоо. Бас сагс тоглож, ялагчаа тодруулав.

"Тахийн нутаг-Хустайн нуруугаар” эко аялал зорилгоо биелүүллээ. Чухам тухайн сэтгүүлч ямар бодол тээж, зураглаач ямар зураг хальснаа буулгаснаа тэд нутаг, нутагтаа очоод олон түмэндээ дэлгэнэ. Говийнхон Тахийн тухай нэвтрүүлэг үзээд бахархах нь зүй. Говь гэлтгүй хангайхан ч адил сэтгүүлчийн аяны богцыг дуртайяа задлах бизээ. Харин БОНХЯ-ны Хэвлэл, мэдээллийн албаныхан ирэх жил дэлгэр цагт эко аяллаа Хөвсгөл далайн эрэг дээр ч юмуу, Дэмчигийн хийд хавиар ч юм уу, эсвэл Хөх зүрхний Хар нуур орчмоор ч юмуу үргэлжлүүлнэ гэж ам алдана билээ. Хөгжилтэй, зугаатай, аз жаргалтай, адал явдалтай, танин мэдэхүйн асар их жимээр үргэлжлэх эко аяллаараа эргэн уулзья манайхаан. Эргэн уулзахдаа байгаль орчныхоо тухай туурвисан уранүтээлийн богцоо бас хамтдаа задалнаа.

Үндэстэн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

932 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex