Венец хуурай хот болж байна
Италийн алдарт, усан дээрх хот Венецийн усны түвшин хоёр дахь жилдээ багасч түүхийнхээ туршид хамгийн бага болон хот бараг хуурай болоод байна.
Манай гаригийн аялагч жуулчлагчид ийшээ эртний энэ тансаг хотын дундуур завиар аялах л гэж ирдэг байсан бол одоо усгүй болсон хуурай сувгууд ёроолын хог хаягдал харагддаг болжээ.
Энэ нь сүүлийн жилүүдэд Италийн хойд нутгаар хур тундас тун бага орж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Усны түвшин ингэж доошилсноор сувгуудын ёроол дахь хог хаягдал ил гаран хот бүхэлдээ обхирт автжээ. Хуучин барилгуудын суурь ил гарч, гүехэн усанд хөвж яваа хог хаягдал завины моторт орж гэмтэл учруулах нь ч ихэссэн байна.
Венецийн эрх баригчид бүр 1990-ээд оны сүүлчээс сувгуудыг цэвэрлэх арга хэмжээ авсаар байгаа ч усны түвшин доошлох тутам хог хаягдал улам ихээр ил гарсаар.
Үүний зэрэгцээ Венец хотод ус зайлуулах шинэ систем шаардлагатай болж байна.
Энэ бүхнээс болоод хот өнөөдөр хог хаягдлын муухай үнэрт автаж эхэлсэн байна.
1970-аад оноос хойш өнгөрсөн 50-иад жилд хотын үйлдвэрлэл улам өсч газрын гүний ус ашиглах хэмжээ нэмэгдсэнээр хот 23 см доош суусан гэсэн мэдээлэл бий
Сүүлийн 20 жилд дэлхийн дулаарлаас болоод хот жилдээ 1-2 мм доош сууж байгаа гэнэ.
Уг нь энэ хот ийм байсан юм шүү дээ.