Эрүүгийн хуулийн өөрчлөлт “томчууд”-ыг чангална

0

 Үндсэн хуулийн дараа ордог чухал хуулиудын нэг гэгддэг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хуульзүй, дотоод хэргийн яамнаас боловсруулжээ. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өчигдөр тал бүрийн төлөөллийг байлцуулан зохион байгуулсан юм. Ажлын хэсгийнхний тайлбарласнаар хуулийг өөрчлөх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн учраас Эрүүгийн хуульд хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулж байгаа гэв. 2015 онд УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь 440 гаруй заалттай бөгөөд бүхэлдээ шоронжсон хууль хэмээн шүүмжлүүлээд байсан юм. Тэгвэл шинэчилсэн найруулгаар зарим хөнгөн хэрэгт хорих ял ногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хугацаа долоо хоног байсныг зургаан сар болгож, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцон хэрэглэх нөхцлийг бүрдүүлжээ. Мөн хуулийн гол өөрчлөлт нь албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого зөөлөн, зарим томъёолол нь гэмт хэрэгтний ял завшуулах боломж үүсгэсэн байсныг чангалж, учруулсан хохирол бүрт нь тохирсон ял оноохоор нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, авлига албан тушаалын гэмт хэргийн ялыг чангатгасан аж. Ингэснээр албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан тушаалтанд торгох ял ногдуулахын зэрэгцээ 1-3 сарын хугацаагаар баривчлан ял ногдуулдаг байсныг   5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  5.4 саяас 27 сая хүртэл төгрөгөөр торгохоор зааж өгсөн байна. Албан тушаалын гэмт хэрэг нь хүнд хэрэгт тооцогдсон нөхцөлд 2-8 жил хорих юм байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт тэнсэн үйлчлэхгүй байхаар заажээ. Харин хээл хахууль авсан гэмт хэрэгт торгох, 5-10 жилийн хугацаатай хорих ял ногдуулахаар заасныг нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төсөлд 5-12 жилийн ял оноохоор хорих хугацааг нэмжээ.

Хуулийн төсөлд шинэ зүйл заалт оруулж өгсөн нь валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид хууль бусаар нөлөөлөх, улс төрийн нөлөөгөөр төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах зэрэг үйлдлийг гаргасан бол энэ төрлийн хэргийг эрүүгийн хэрэгт тооцох юм байна.   Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгүүлэхгүй байх зэрэг заалтууд туссан байсныг өөрчилж, ял ногдуулахаар зааж өгчээ.

Монгол Улс цаазын ялаас татгалзсан учраас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хамгийн дээд ял нь бүх насаар нь хорих ял ногдуулахаар зааж өгсөнийг хууль боловсруулсан Ажлын хэсгийнхэн хэлэв. Хуулийн талаар байр сууриудыг хүргэе.

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: БҮХ ГЭМТ ХЭРЭГТ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭХЭЭР БАЙСАН

-Эрүүгийн хуулийг практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсвэл эрх зүйн байдлыг дордуулсан, олон төрлийн зөрчилтэй, хуульзүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт нэлээдгүй байна. Тиймээс  Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь огт хорих ялгүй тийм л хууль байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хууль бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт бүүхий гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан. Үүнийг хүний эрхийн тал дээр дэвшил гарсан гэж хэлэх аргагүй.  Ганцхан жишээ хэлэхэд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэхгүй гээд хуульчилсан байсан. Энэ нь залилагчид шалгагдаад, шүүхэд хэрэг нь ирэхэд нэгийг залилж нөгөөгийнхөө өрийг дараад л ял шийтгэгдэхгүй яваад байх боломжийг олгосон байсан.

 

Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч: Б.Ганбаатар: АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙН ЯЛЫГ ЧАНГАТГАЖ БАЙГАА НЬ ЗӨВ

-Эрүүгийн хууль хэр зөв бодитой байгаагаас шалтгаалж хүний эрх дагалдаж байдаг. Эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн байдлыг үнэлж өөрчлөлт оруулах гэж байгаа нь зарчмын хувд зөв. Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засгийн баталгаа, бололцоо бий юу гэдэг дээр анхаарах нь зүйтэй. Хуулийг хэрэгжүүлэхэд ард түмэнд хүндрэл учруулах заалт өмнөх хуульд бий. Тухайлбал, торгуулийн нэгжийг 2000 гэсэн нь нийтлэг шинжээр авч үзэх юм бол хэцүү. Хуулийг хэрэгжүүлэхэд хорих ангиудын нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэргийн ялыг чангатгаж байгаа нь зөв. Малын хулгайн гэмт хэргийг ч гэсэн бодлогоор оруулж байгааг дэмжих хэрэгтэй.

С.Уянга

Зууны мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex