Засгийн газрын хуралдаан болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний талаар,
- Визийн гаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн төслүүд,
- Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
- "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Гадаадаас 2017 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.