Прокурор Х.Тамирт 5.2 жилийн хорих ял оноолоо

0

Прокурор Х.Тамирт 5.2 жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн  оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь барьсан тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 23:00 үед өндөрлөсөн байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амарбаясгаланд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар,

Н.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар,

Х.Тамирт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болгож, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож бусдаас авилгалд авсан 15.820.000 төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаар,

Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон зүйлчлэлийг өөрчилж, 5 жил 1 сар, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж дээрх ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар,
Л.Жавхлан нь /өмнөх тогтоолоор /хүн амины хэрэг/ оногдуулсан 15 жилийн хорих ялаас 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан/ ба тэнсэнтэй байх хугацаанд зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болгож,

Харин Л.Жавхланд өмнөх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар, 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус шийдвэрлэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Прокурор Х.Тамирт 5.2 жилийн хорих ял оноолоо

 



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex