СУИС дахь диктатур хэрээс хэтэрсэн гэх асуудалд тайлбар өгөөч, Э.Сонинтогос захирал аа?

6

df1765__I0A3688_x974

Dulguun PositiveMongolians гэсэн хаягтай  фэйсбүүк   хэрэглэгч Соёл Урлагийн Их Сургуультай холбоотой асуудлыг нийтэд дэлгээд байна. Урлаг бол диктатур шаарддаг гэж хэлэгсэд урлагийн тогоонд олон таардаг. Уг нь урлаг гоо зүй шаарддаг билээ. Гэвчиг Монголын урлагийн салбарт мэргэжилтнүүд бэлтгэж ирсэн СУИС-д яг л цэргийн ангийнх шиг диктатур дарамт буглаж өдийг хүрсэн үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

СУИС-ийн эрхэм зорилго нь Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшсэн, орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн соёл урлагт хувь нэмрээ оруулсан, Монголын соёлыг хүн төрөлхтний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч бэлтгэнэ гэсэн байдаг. Хэрэвзээ энэхүү фэйсбүүк хэрэглэгчийн бичсэн шиг диктатур ноёрхол тогтсон байдаг бол  оюутнууд юун тэр эрхэм зорилгоо бодох манатай л юм. Тэгэхээр СУИС-ийг удирдаж байгаа Э.Сонинтогос захирал та танай сургуультай холбоотойгоор үүсээд байгаа уг асуудалд тайлбар хийх хэрэгтэй болов уу.

Ингээд  Dulguun PositiveMongolians гэсэн хаягтай  фэйсбүүк   хэрэглэгчийн бичсэнийг хүргэе.

Тэрээр "СУИС гэх мөрөөдлийнхөө сургуульд конкурс өгөөд тэнцчихлээ. Би энийг бичиж байгаа анхны хүн бол үнэхээр эмгэнэл!!!

Жүжигчин болох гээд. Шалгалт нь алалцаан болж олон хүүхдүүдээс шигшиж авдаг юм билээ. Тэнцсэн гэж бодохоор бөөн баяр. Чухам шүүгдэж шүүлгэж хүүхдүүдээ авдаг Цензур өндөр гэлцсэн юм.

Мөрөөдлийн сургуульдаа анхныхаа өдөр яваад очлоо.

Ямар ч гоё ах эгч нар дүүрэн сурдаг юм.

Хаа сайгүй л тогос шиг гоё гоё охидууд…

Чанга чанга чарлалдсан оюутнууд…

 

Миний мөрөөдлийн эхний өдөр гоё эхэлж хөгийн төгссөнд сэтгэл гонсойж эхэллээ…

 

За гээд л ангиараа хоорондоо танилцаж ядаад л байж байтал Хүүхдийн урланд дээд курсынхан дуудаж байна гэнэ. Яваад л очлоо…… ЗАРС!!!!!!

 

Солонгос кино кино кино!!

Зурагтаар л харж байсан од эгч нар шүү дээ уул нь, шууд ирээд

-Охидууд ЖАГС!!! гэлээ.

Бид нар гайхалдаад жагсав.

-Эхнээс нь алгадаад явчихъя!!! гэнэ???

 

Юу??? Би бүүр ШОК-нд орлоо.

Тэгсэн овоо маазарсан юм гэнээ.

Харин архи авч өгөх ёстой юм гэнэ, Бас СУИС-н хууль дүрэм юу юу гэнэ вээ???

Дээд курсээ хүндэтгэнэ, хагас цэргийн дэгдэм энээ тэрээ ?!?!?? Бөөн рекит!!

 

Хөвгүүд хөөрхий ах нарт эхнээсээ зодуулаад цохиулаад!?? яасан гэж юм бүү мэд??

Тэгээд л бөөнөөр нь 1-р курсыг жагсааж байгаад нэг нэгээрээ нэвтрүүлэг хөтөлж байгаа юм шиг чанга дуугаар өөрийгөө танилцуул гэнэ. Бүгд л айгаад хэлснээр хийж байсан.

Төгсөөд явсан архичингууд нь хүртэл хүрээд ирчихсэн архи авч өг гэж бид нарыг шаналгаад, ерөөсөө хамаг мөнгөө шавхаад архинууд авч өгөөд, ангиараа гайхшрал болж харьж байлаа… Юу хаана орчихов оо??

Энэ эрдэм өвөрлүүлэх өнөө сургууль мөн үү??(Тухайн үед болсон бүхнээ багш сургуульдаа хэлэх тухай бодохоос ч айдаг байсан, тийм их айдаг байж)

 

Ингээд л эхнийхээ өдрөөс рекит гээчд нь өртөж дээрэлхүүлж эхэлсэн юм. Бүтэн 1р курсээ төгстлөө есөн шидээр дарамтуулсан. Хувцасаа дээрэмдүүлнэ. Өнгөтэйхэн малгай толгой өмсөхөөр хэн нэгэн нь шууд л авчихна.

За 00-д эгч нарыг дагаж орж хувцас барьж өлгүүрийн ажил хийнэ, ах эгч нарын зараасанд тувт гүйнэ, 100, 200 төгрөгөө хэн нэгэнд нь өгч таарна, үе үе архи авч өгнө гэхчилэн амьдралдаа үзээгүй бүхнээ үзэв.

Шантарлаа…. гарч болих гэхээр мөрөөдөл минь хайран санагдана. 16-хан настай хүүхэд би илүү сэтгэж мэдэхгүй дэмий л гутарч байсан нь тун харамсалтай!

 

Хамгийн том доромжлол бол,

Ангийнхаа охидуудаараа жагсаж зогсоод дээд курсын бүх ах нар болон хэдэн алцгар эгч нарт "Комислох” гэдэг нэртэй хөхөө ил гаргах дарамтанд нь орж байлаа.

Эхнээсээ хөөрхий охидууд уйлж байлаа

-хөхөө гарга үгүй бол бид нар албан хүчээр гаргана шүү!! гэж урдаас суугаа хүмүүс орилно.

Ингээд эхэнд зогссон охин эсэргүүцтэл хэд хэдэн ах нар хөдөлгөхгүй барьж байгаад хувцсыг нь сөхөж хөхийг нь гаргачихаад, дээрээс нь нэмээд хөхнөөс нь бариад авсан юм. Мэдээж охин уйлсан, бусад нь үүнийг хараад айсан. Тиймээс ч бүгд айсандаа хөхөө ээлж дараагаараа бушуухан гаргаж үзүүлж байлаа….

 

Энэ мэтчилэн дарамт дээрэлхэл дунд тэвчилгүй олон найзууд минь ангиасаа гарч байлаа. Аргагүй дээ хэн ч ийм завхарсан гэж мэдээгүй байх. Тэгсэн ч 16-18 насны хүүхдүүд яаж үүнийг ойлгох вэ?

 

Чухам мундаг сайн мэдлэгтэй оюутнууд бэлтгэгдээд байгаа мэт боловч үзэж байгаа хичээл нь одоо бодоход тун өрөвдөлтэй ядуу байж дээ… Маш муу боловсрол олгодог газар!

 

Одоогийн од сод болоод байгаа олон хүмүүс энэ дунд дарамтлаад явдаг байсан хүмүүсийн гол төлөөлөгчид.

 

Чухам тэр үеийн хүүхдүүд тийм хүмүүжилгүй байсан уу? Аль эсвэл СУИС-н багш нар мэдсэн ч мэдээгүй царайлж олон хүүхдүүдийн сэтгэлд шарх үлдээлгэсэн юм болов уу? Би санаж байна. Ангийн маань нэг хөвгүүн дээрэлхүүлээд гомдоод уйлж байсан. Эр хүн уйлж гомдох үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэр сургуульдаа ирэхээ байчихсан. Зүгээр л хаячихсан. Өөр зарим хүүхдүүдийн хэнгэрэг нь цоорсон, тэгсэн, ингэсэн гэж янз янз л дуулддаг байсан даа…

 

Гэтэл "2-р курсдээ орохоор шинэхэн оюутнуудаас хариугаа авах гээд үздэг юмдаа” гэж туршлагатай ах эгч нар бид нарт буруу зам заах нь бүр утгагүй…

 

Энэ бүхэн зөвхөн цухас дурдсан зүйлс шүү….

Бүгдийг тоочвол пост багадна.

 

Азаар би төгсөөгүй хаясан юм. Шантарсан юм. Төгсөөгүйдээ ч талархдаг. Угаасаа чадах ч үгүй юм билээ.

 

Энийг тухайн үед хамт зовж байсан олон хүмүүс мэдэж байгаа ч болоод өнгөрсөн болохоор мартсан биз дээ…

 

Ямартай ч энэ комислох гэдэг нэртэй хөх гаргадаг СУИС-н зан үйл надад маш хүнд дарамт болж байсан билээ.

 

Больсон гэдэгт нь гүнээ итгэж байна.

Хийсэн бүхэндээ тэдгээр атман ах эгч нар харамсдаг байхаа гэж итгэж байна.

 

2005 онд ийм байсан. Одоо үгүй болсон гэж найддаг. Бүхэл бүтэн сургууль ийм байгаагүй нь мэдээж. Сурч буй тухайн үеийн хүүхдүүдийн л байдал ийм байсан даа.

Би СУИС-г нийтэд нь хэлээгүй юм шүү.

 

Бичсэн бүхэндээ хариуцлага хүлээх

Э.Дөлгөөн” гэж бичсэн байгаа юм.

Түүний ийн бичсэнтэй холбогдуулж хүмүүс сэтгэгдлээ илэрхийлснийг энд хавсаргав.

u1u2

 

Эх сурвалж: Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

6 сэтгэгдэл
:

new era boston red sox 9forty adjustable cap http://www.ludhianahighlights.com/agricola_shelbina/qi-donegal-cashmere-quarter-
zip-sweater-in-black-for-men-lyst long sleeve red check shirt boohoo http://www.ludhianahighlights.com/alsen_endwell/king-cole-comfort-aran-100g nwt l.l.bean mens sweater fleece pullover large http://www.ludhianahighlights.com/annapolis_cassadaga/sirdar-the-baby-blanket-kn
itting-pattern-book straight womens free people straight frayed hem crop jean black http://www.ludhianahighlights.com/bayside_lagunavista/free-people-beach-blue-str
appy-halter-dress-size-xs-swing-skate-bottom-womens
pin by tara baby shop on hand embroidery baby dress http://www.amaravathifocustv.com/lavallette_cobre/pin-by-tara-baby-shop-on-hand-
embroidery-baby-dress

:

http://www.ontariofooseballleague.com/nearby/shaving-kit-bagspreviousshaving kit bagsprevious
adidas銈儑銈c儉銈广伄 adicolor 銈儶銈搞儕銉偣 銉儱銉冦偗 銉愩儍銈儜銉冦偗 backpack classic x mini adicolor 銉愩儍銈儜銉冦偗 銉儱銉冦偗 wear http://www.emdadpaytakht.com/independent/adidas%e3%82%a2%e3%83%87%e3%82%a3%e3%83
%80%e3%82%b9%e3%81%ae-adicolor-%e3%82%aa%e3%83%aa%e3%82%b8%e3%83%8a%e3%83%ab%e3%
82%b9-%e3%83%aa%e3%83%a5%e3%83%83%e3%82%af-%e3%83%90%e3%83%83%e3%82%af%e3%83%91%
e3%83%83%e3%82%af-backpack-classic-x-mini-adicolor-%e3%83%90%e3%83%83%e3%82%af%e
3%83%91%e3%83%83%e3%82%af-%e3%83%aa%e3%83%a5%e3%83%83%e3%82%af-wear

:

http://www.datsumo-news.com/superior/2017-mode-dr.-martens-ali-boots-homme2017 mode dr. martens ali boots homme
michael kors light blue selma mini bag http://www.ontariofooseballleague.com/implement/michael-kors-light-blue-selma-mi
ni-bag