Арьс хуурайшиж цахлайтсаныг яаж эмчлэх вэ?
Цахлайтсан арьсанд хамгийн тохиромжгүй зүйл савантай ус. Нүүр арчлах энгийн аргыг заая. Өглөө оройд нүүр цэвэрлэгч зориулалтын сүүн шингэнээр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Түүний дараа болж өгвөл натурал тос, ариутгасан загасан тос, гахайн өөхөөр бэлтгэсэн ланолин суурьтай тос түрхэх сайн. Эсвэл хуурай арьсанд зориулсан тэжээлийн тос түрхэнэ. Шилжилтийн насны охидууд тосыг буруу хэрэглэснээс болж батга гарч болзошгүй. Учир нь тосны булчирхай идэвхтэй ажилладаг, ялангуяа унтахын өмнө тосны үлдэгдлийг зөөлөн самбайгаар арчиж авна.
Өдөр тос түрхээд шууд гарч болохгүй, тосон дээр шороо тоос наалдана. Дотроосоо сүү цагаан идээ хэрэглэх нь сайн. Заавал эм хэрэглэх албагүй. Цахлайтсан арьсанд хуурай пудр түрхэж болохгүй. Сүүн шингэн, өндөгний шар, өргөст хэмхээр арчих сайн. Дээрх зөдөлгөөг 3-4 хоног сахихад таны нүүрний арьс зөөлөрч эхэлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.