ШУТИС-ийн оюутнууд орчин үеийн “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лаборатори ашиглаж байна
Германы АВВ группээс 2016 оны аравдугаар сард ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд "Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лабораторийг хандивласан билээ. Уг лабораторийн ашиглалтын байдал, оюутнуудын дадлагажилтын түвшинг харуулах зорилгоор АВВ группын төлөөлөл, сургуулийн удирдлагыг оролцуулан нээлттэй хичээлийг өнөөдөр ШУТИС дээр зохион байгууллаа. Энэ үеэр АВВ группын захирал Эрдэмбаяр "Энэхүү лабораторийг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд богино хугацаанд орчин үеийн дэвшилтэт технологиос суралцаж, практик дадлага эзэмшиж, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой” болсон хэмээн хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.