ОХУ-д дахин дэлбэрэлт болжээ
Дэлбэрэлт Ростов-на-Дону хотын төвд гарчээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна.
Оршин суугаа газар нь тодорхой эрэгтэй хүн 6:30 минутад /орон нутгийн цагаар/ цүнхтэй гар чийдэн олжээ. Гар чийдэнг асаах үед тэсрэх бөмбөг ажиллаж, улмаар дэлбэрсэн байна.
Бусад эх сурвалжийн мэдээлж буйгаар тэсрэх бөмбөгийг олсон этгээд нь тус гудамжийг цэвэрлэж байсан хот тохижилтын ажилтан байсан гэнэ.
Дэлбэрэлт болсон газраас холгүй ерөнхий боловсролын сургууль байдаг. Одоогоор сургууль руу хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй, өнөөдрийн бүх хичээлийг нь цуцлаад байна.
Сэтгэгдэл байхгүй байна.