Цэвэр ариун, Шударгыг шүтдэг Н.Баярсайхан захирал та ХАРИУЦЛАГА-ыг үл тоодог байж болох уу!?

0


"Өргөө” амаржих газрын зүгээс "Цаст” констракшныг шүүхэд өгөөд байгаа. Харин  "Цаст” компанийн босс Н.Баярсайхан компаниа буруутай гэж үзэхгүй байгаа юм билээ. Тус  амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй байсныг амаржих газрын удирдлагууд анх мэдээлэл хийхдээ хэлсэн. Азаар хагалгаа хийгдэж байгаагүй үед нурж, 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэсэн юм. За харин тус өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан   "Цаст консракшн” компанийн тухайд  дахиад эрдэнэт хүмүүсийн амь настай холбоотой асуудалд арай хүрчихээгүй байгаа дээрээ дутуу дулимаг хийсэн ажлуудаа сайжруулж, дахиж нурахааргүй болгож, эх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь бүрэн бүтэн болгож өгөх ёстой баймаар. Гэтэл тус компанийн зүгээс эмнэлэгт учирсан хохирлыг барагдуулна гэсэн байр суурийг илэрхийлэлгүй өдийг хүрсэн байдаг.  Гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг "Зураг төслийнхөө дагуу хийсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг. Тэгэхээр зураг төслийнхөө дагуу хийсэн гэдэг нь хэн хариуцлага хүлээнэ гэсэн үг болох нь  тодорхойгүй байж ирсэн. Ямартай ч эмнэлгийн зүгээс уг асуудлын эзэн холбогдогчийг нь албан ёсоор  тодруулахаар хуулийн байгууллагад хандчихаад, өдийг хүрч байгаа юм.

”Цаст”-ын эзэн Н.Баярсайханы тухайд эхэнд хэлсэнчлэн хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа өмнөх шигээ хэвийн явагдаж чадахгүй байгаагийн хариуцлагыг иргэд үүрэх ёстой болж байх шиг. Тэгэхээр хариуцлагаас зугтаад байгаа "Цаст”-ын эзэн Н.Баярсайхан гэгч хэн бэ гэдэгт анхаарал хандуулъя.

Н.Баярсайхан гэж хэн бэ?

Цэвэр ариун бүхний төлөөлөл цагаан хийгээд шударга хөдөлмөрч үйлсийг билигдэн компаниа "Цаст” хэмээн нэрийдсэн гээд байдаг атал  хэд хэдэн хүний эрдэнэт амь "Цаст”-тай холбоотойгоор сүйдсэн талаарх мэдээлэл бий. Н.Баярсайхан цагтаа Монголын үндэсний телевиз, радиод ажиллаж явсан. Тэрбээр бизнест хөл тавиад хориод жил болж буй. Хэт их ашгийн араас хөөдөггүй хэмээн ярьдаг хэрнээ өөрийг хийдэг түүний компани хэрхэн хариуцлага алддаг талаар хүргэе. Ер нь хүний амь нас гэдэг юм ер нь ямар үнэ цэнэтэй юм бэ? Үхэж үрэгдсэн хүний цаана нүд дүүрэн нулимс, сэтгэл дүүрэн шархтай үлдэж байгаа үр хүүхдүүдийнх нь бараан ирээдүй ер нь юу болж хувирдаг юм бэ? Ийм асуултуудын хариултыг барилгын салбар дахь ослоос болж өөд болсон талийгаачдын ар гэрийнхэн асуумаар л санагддаг биз. Гэвч олонх нь "дээш тэнгэр хол, доош газар хатуу” гэдгийн үлгэрээр харамсалтай бүхэнтэй эвлэрсээр. Тэгвэл барилгын салбар дахь  хөдөлмөр, аюулгүй ажиллагааны  шаардлага  хангаагүйгээс хүний амь нас эрсэдсэн асуудлуудад холбогддог ч, цэвэр чигээрээ үлддэг нэг том компани бол  "Цаст констракшн” юм.

Авто зам, барилга угсралтын чиглэлээр арван жил үйл ажиллагаа явуулж байгаа "Цаст Констракшн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтууд олон. Хаа дуртай газраа очоод хууль бусаар барилга барьчихдаг энэ компанид тендерийг гартаа оруулахад асуудал бэрхшээл гэж үгүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болсон. Улайм цайм хууль зөрчсөн байтал нь өнөөх хяналт тавих учиртай төрийн байгууллагууд нь нүд чих нь боолттой юм шиг "Цаст”-ын өмнө мэхийдэг нь тун хачирхалтай. Гэхдээ тэдний өмнө бөхийлөө гэхэд дэндүү болчимгүй асуудал байгааг хэлье. Учир нь тус компанийн хариуцлагатай шууд холбогдох ослын улмаас бүхэл бүтэн эрдэнэт хүний амь үрэгдэж, шороонд булагдсан байхад хариуцлага гэж юм хаана байна вэ?  "Цаст”-ынхан үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэх тайлбар тавьдаг ч, баримт өөрийг хэлдэг.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VII  хороо, хуучин "Номин хапермаркет”  байсан газар "Номин зэрэглээ” компанийн захиалгаар "Цаст Констракшн” 16 давхар барилга барихаар хашаа хатгасан байсан байдаг. Тэгвэл тэр хашаан дотор барилгын ажил гүйцэтгэж байсан хоёр залуу осолд орж, 31 настай Б гэх залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эх сурвалжийн хэлж ярьдгаар барилгын карказ төмөр нурж, осол гарсны улмаас хүний амь эрсэджээ. Бас албаны гэх тодотголтой мэдээллээр  зургаан метр өндөр багана төмрөөс иргэн Б унаж амиа алдсан гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсныг дурдах нь зөв биз. Тэгэхээр ослын шалтгаан нь карказ төмөр нурсантай холбоотой юу, эсвэл барилгын ажилтан өндөр баганаас унасан уу гэдгийг хуулийн байгууллагынхан эцэслэн тогтоох учиртай. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн Б-гийн амиа алдсан хэрэгт холбогдуулан, хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцлийг хангаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Ослын шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоох болов уу гэсэн найдлага байсан. Гэхдээ хэрхэн нь шийдсэн нь тодорхой бус. Учир нь "Цаст Констракшн” ХХК-ийн хувьд хуулиас давж гишгиж ирсэн олон баримт бий гэдгийг эхэнд өгүүлсэн.

Ийм осол гарсны дараа "Цаст констракшн” барилгын ажил гүйцэтгэгдэж байсан газрын хашаан дээрх өөрсдийн танилцуулга самбараа буулгаад зогсохгүй,  "манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь хийсэн зэргээс үзэхэд тэд энэ ослыг өөрсдөөсөө зайлуулах гэж ихээхэн зүтгэл гаргасан. Уг нь өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө өндрөөр үнэлдэг, "Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмж, материал, технологийг бүтээн босголтын ажилдаа цаг алдалгүй нэвтрүүлэн  ажиллаж богино хугацаанд салбартаа  бүрэн танигдсан” гэж өөрсдийгөө магтдаг энэ компани ийм хандлагаар ийм асуудалд хандах нь дэндүү зохисгүй баймаар.

Ер нь "Цаст Констракшн” ХХК-тай холбоотой хуулиас гадуурх үйлдлүүдийнх нь талаарх баримтуудыг харж байхад, тэдний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор дахин эрдэнэт хүний амь нас сүйдэхгүйн баталгаа алга байна. Учир нь,  "Цаст констракшн” компани Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийн тендерийг авчихаад барилга угсралтын гүйцэтгэлийн ажлыг нь өөрсдөө биш тусгай зөвшөөрлийн хугацаа нь  дууссан компаниар хийлгүүлсэн байдаг. Мөн барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь дууссан "Хасу цамхаг” компаниар ч бусад барилгуудын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлж байжээ.

Гол нь "Цаст Констракшн” ХХК-ийн энэ үйлдэл нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь "Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” гэсэн, 16.9 дэх "Үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн байгаа ч, "Цаст Констракшн” ХХК-д хууль үйлчилдэггүй жишгээр өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд тус компани олон арван тендерийг гартаа оруулчихаад, ийм маягаар хууль зөрчсөн байгаа юм. Гэтэл өөрсдийнхөө талаар албан мэдээлэл өгөхдөө "Бүтээн босголтын ажилдаа Монгол Улсын зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулж, инженерүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааны хүрээндээ гадаад, дотоодын их дээд сургуулиудыг амжилттай төгсөгчдийг оюутны шэрээнээс нь ажлын талбар дээр хүлээн авч, мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж байна.Компанийхаа менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр ЕСБХБанктай хамтран "ТАМ”, "BAS” зэрэг шат дараалласан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.” гэхчлэн дандаа магтаалын үгс урсгаж байдаг нь харамсалтай. Барилгын салбарт тааруухан нэрээр тодорсон "Цаст Констракшн” ХХК-д холбогдох олон хэргийг, тэрдундаа хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг хуулийнхан үнэн мөнөөр нь шалгаж тогтоосон уу гэдэг асуулт хариулт нэхдэг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex