Н.Баярсайхан захиралтай, “Цаст” констракшныг шүүхэд өгчээ

2

 

"Өргөө” амаржих газрын зүгээс "Цаст” констракшныг шүүхэд өгчээ. Тус  амаржих газрын мэс заслын өрөөний тааз нурсан асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Тааз нурах үед өрөөнд мэс засал хийгдэж байсан бол 10 хүн амиа алдаж болзошгүй байсныг амаржих газрын удирдлагууд анх мэдээлэл хийхдээ хэлсэн. Азаар хагалгаа хийгдэж байгаагүй үед нурж, 69.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн гэсэн юм. За харин тус өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан   "Цаст консракшн” компанийн тухайд  дахиад эрдэнэт хүмүүсийн амь настай холбоотой асуудалд арай хүрчихээгүй байгаа дээрээ дутуу дулимаг хийсэн ажлуудаа сайжруулж, дахиж нурахааргүй болгож, эх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг нь бүрэн бүтэн болгож өгөх ёстой баймаар. Гэтэл тус компанийн зүгээс эмнэлэгт учирсан хохирлыг барагдуулна гэсэн байр суурийг илэрхийлэлгүй өдийг хүрсэн байдаг.  Гүйцэтгэгч компанийн зүгээс мэс заслын тасгийн таазыг "Зураг төслийнхөө дагуу хийсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг. Тэгэхээр зураг төслийнхөө дагуу хийсэн гэдэг нь хэн хариуцлага хүлээнэ гэсэн үг болох нь  тодорхойгүй байж ирсэн. Ямартай ч эмнэлгийн зүгээс уг асуудлын эзэн холбогдогчийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл шүүхэд хандсан гэх мэдээлэл байгаа юм.

Сануулахад, эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан бөгөөд  эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн байдаг. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Цаст консракшн” компани ажилласан тул эмнэлгийн удирдлагууд хариуцлагыг тус компанитай холбон үзэж байгаагаа эхнээсээ хэлсэн.Өргөө амаржих газарт мэс засал хийгдэх боломжгүй болсон талаар эмнэлгийн зүгээс мэдэгдсээр байгаа юм. Тааз нь нурсан өрөөнд өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан гэдгийг эмнэлгийн зүгээс хэлж байсан. Нөгөө гурван өрөө нь тааз нь нурсан өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоор нурахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг тус амаржих газрын удирдлагууд  хэлж байсан. Тэгэхээр Өргөө амаржих газар хэдийг хүртэл байрандаа төлөвлөгөөт мэс заслуудаа хийхгүй хойшлуулах вэ, үүнтэй холбоотойгоор ямар асуудлууд үүсч болзошгүй вэ гэдэг асуудал яригдаж таарах юм. Эргэн сануулахад, тааз нурсны улмаас эвдэрч хэмхэрсэн унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан."Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар "Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой” гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад хэлсэн байгаа юм.

Харин  "Цаст”-ынхан зураг төслийн дагуу хийсэн гэж гэдийж байгаа бололтой юм.Тааз нурсантай холбоотойгоор хамгийн түрүүнд яригдсан асуудал бол яг тэр үед тухайн өрөөнд хагалгаа хийгдэж байсан бол яах вэ? Хэчнээн хүний эрдэнэт амь сүйдэх байв аа гэдэг анхаарал сэрэмж дагуулсан асуудал юм. Хэрэв Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргалын хэлж байсанчлан тухайн үед өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байсан. Дараагийн хагалгаа буюу 13:00 цагийн төлөвлөгөөт хагалгааг урд талын өрөө рүү шилжүүлэн хийж байхад 13:20 цагийн орчимд гуравдугаар өрөөний тааз нурсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэл байлаа. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан гэж хэлж байсныг эргэн сануулъя.

Эх сурвалж: Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex