С.Баярын дараа орох “сенсаацитай” Л.Пүрэвсүрэн элчин сайдаар томилогдох нь...

2

Өчигдөрхөн монгол дипломат паспорттой иргэн  тамхины контрбанд хийж яваад баригдлаа. Энэ хэрэг том шуугиан тарьсан ч ГХЯ-ын нэг газрын дарга нь тайлбар хийсэн болоод өнгөрлөө. Учир нь яамныхан үүнээс өөр том шуугианд автаад байгаа гэнэ. Тэр нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогийн зөвлөх Л.Пүрэвсүрэн элчин сайдаар томилогдох нь гэсэн яриа аж. Зөвлөхийн "фактуудыг” жагсаах юм бол Шведэд суугаа М.Энхсайханы дээр, Англид суугаа С.Баярын доор орох байх. Мэргэжлийн дидломатч гэгддэг ч мэргэжлийн дипломатчдийн тун ч базаахгүй нэр хүндтэй нэгэн. Энэ нь адал явдалтай зохиол л гэсэн үг. 2005 онд Л.Пүрэвсүрэн нь Берлин хот дахь ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдох болоход Монголд суугаа Германы ЭСЯ нотоороо татгалзсан хариу өгч байсан. Өмнө нь Берлинд ажиллаж байхдаа хоёр ч удаа согтуугаар машин жолоодоод баригдсанаас Монгол улсын иргэн С.Болдбаатарыг урьж авчирсан ч тэр нь буцаж Германы хилээр гаралгүй үлдсэн. Дараа нь уг иргэнийг албадан гаргасны дараа зардлыг нь уригч Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжилэхэд "би танихгүй, миний хуурамч гарын үсэгтэй урилга байна” хэмээн мэдүүлсэн. Гэтэл С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 мянган доллар шилжүүлсэн хөдлөшгүй баримт байсаар байтал удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч, хуулийн байгууллагыг нь илт үл хүндэтгэсэн.

Хууль журмыг хатуу сахидаг  журамтай улсад ингэж авирлах нь дэндүү ёс зүйгүй хэрэг юм. Германд ажиллахдаа герман хүний гол чанарыг таньж мэдээгүй хүнийг мэргэжлийн мэдрэмжтэй дипломатч гэхэд хэцүү. Гэсэн ч фактаар дүүрсэн АН-ын үед шат ахисаар Ерөнхийлөгчид шадарлаад дараа нь ГХ-ийн сайд болсон. Сайд болсон даруйдаа хийсэн томилгоонуудыг нь бужигнуулалт гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Хөл толгой нь алдахгүй болтол сандаасан. Нутгийн ах, тэтгэвэрт гарах нас нь болсон С.Банзрагчийг Эрхүүгийн  консулаар, хамаатан, бас л тэтгэвэрд Ц.Ганболдыг Улаан-Үдийн консулаар томилж байлаа. Хамаатнууддаа хачин сайн хүн. Сайд байхдаа 28 улсад айлчилан дээд амжилт тогтоосны нэгэн адил найман хамаатнаа гадаадад элчингийн жолоочоор томилон явуулж бас нэг рекорд тогтоосон гэдэг. Хамаатнууд нь Говь-Алтайнх гэдгийг нь батлах мэт Алтайбаатар гэх мэт нэртэйг яана... Гэтэл Р.Амаржаргалын аав нь насаараа ГХЯ-нд ажиллаад хүүгээ Ерөнхий сайд болсон үед л ганц удаа гадаад томилолт авч байсан гэдэг. Л.Пүрэвсүрэнтэй яах аргагүй холбогддог том шуугиан нь Дипломат-95 цогцолборын хувчьлал юм. АСЕМ-ийг сурвалжилах мянган сэтгүүлч байрлуулах нэрээр бүх түрээслэгчдийг хөөн гаргаж байрыг сулласан. Дараа нь эзэнгүй байрыг оршин суугчидад нь хувьчлах Засгийн газрын тогтоол гарган хувааж авсан. Гэтэл энэ цогцолбор нь түрээслэлтийн дүүргэлт 90 хувиас буудаггүй, жилдээ 3,2 тэрбумын түрээсийн орлогыг төсөвд оруулдаг ашигтай ажилладаг газар байсан. Цогцолборын 80 байрнаас 60-ыг нь ГХЯ-нхан хуваан авсан. Хэрвээ Л.Пүрэвсүрэн гадаадад элчингээр томилогдвол Дип-95 цогцолборын хууль бус хувьчлалыг эсэргүүцэгчид гадаа нь жагсаж нүүрийг нь түлэх байх даа...

Өчигдрийн дипломат паспорт тамхины хэрэг нь хариуцсан яам нь энэ асуудлыг зөнд нь хачихсан байныг харуулж байна. Дипломат паспорт олгох хянах хариуцах ажил урсгалаараа явж иржээ. Л.Пүрэвсүрэнгийн үед ч энэ талаар олигтой ажил хийгдсэнгүй.  Хоёр жилийн өмнө өдгөөгийг ЗТ-ийн дэд сайд "Шилэн” Цогоо болон Л.Пүрэвсүрэн хоёр дипломат паспортоос болж "дайтса”. Дэд сайдтан тэр үед сарвайсан бүрээ авдаг болохоор бүр улайрчихсан байсан. Сул юмыг андадгүй "Шилэн” Цогоо хүртэл дарамталж байсан нь Л.Пүрэвсүрэнгийн үед дипломат паспортыг дурын нэг нь авчих боломжтой байсныг харуулж байна.


 

НУУЦ.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

http://www.sublimegospel.com/tomorrow/halston-heritage-woman-metallic-glittered-
leather-shoulder-bag-gunmetal-sizehalston heritage woman metallic glittered leather shoulder bag gunmetal size
ss7 manteau doudoune pour femme amazon.fr v锚tements et accessoires http://www.xmusiclisten.com/discounts/ss7-manteau-doudoune-pour-femme-amazon.fr-
v%c3%aatements-et-accessoires

:

End tendxiin baas ynertsen met yarvaisan sogtuu xynii yriin shingenyyd yamar ix baidag yum be? Uls oron mini xaashaa l yavaad baina daa.

End tendxiin baas ynertsen met yarvaisan sogtuu xynii yriin shingenyyd yamar ix baidag yum be? Uls oron mini xaashaa l yavaad baina daa.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex