Л.Элдэв-Очирын Канадын элчин сайд асан Т.Залаа-Уултай зодолдсон түүх…

1

МАН-ын гишүүн, Баянхонгорын МАН-ын хорооны дарга "Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нь нэгэнтээ дипломат албанд хөл тавьж байсан удаатай. Гэхдээ тийм ч сайн хэлэгдэхээр ажиллаагүй аж. Харин ч элчин сайддаа шанаа өгсөн хэргээр ГХЯ-нд шуугиан дэгдээж байжээ. Энэ хэрэг нь 2012 оны үед болсон агаад тухайн үед Канадад суух элчин сайд Т.Залаа-Уул нь УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Лу.Болд, ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан нарт хандан элчин зөвлөх Л.Элдэв-Очирыг эргүүлэн татах өргөдөлийг 11-р сарын 30-ны өдөр гаргаж байжээ. Харин өргөдөлд дурдсан асуудлыг өдгөө Баянхонгорын МАН-ын дарга "Спирт бал бурам”-ын Л.Элдэв-Очир нь эрс няцааж суудаг юм билээ. Уг өргөдөлд ингэж дурдьжээ. "Элчин сайд Т.Залаа-Уул миний бие ГХ-ны сайдад өргөдөл гаргасан нь угаас тус Элчин сайдын яаманд улстөрийн нам, хувь хүний тохиролцоогоор, Дипломат албаны тухай хуулийн 15-ын 15.2-д заасныг зөрчин огт байхгүй орон тоонд элчин зөвлөхөөр томилогдсон Л.Элдэв-Очир нь мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун, гадаад хэлний хувьд тэнцэхгүй байсан бөгөөд эргүүлэн татахыг хүссэнд оршиж буй. Л.Элдэв-Очирыг англи хэлний мэдлэггүй гэдгийг би түүнтэй удаа дараа уулзалтанд орохдоо мэдсэн. Тиймээс ЭСЯ амарсан, ажил тасалсан бүх хугацааг оруулан 15 сар болохдоо элчин зөвлөхийн хувьд Канадын албаны нэг ч хүнтэй өөрөө бие даан уулзаагүй болно. Уулзах болбол ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга болон зөвлөхийг гуйдаг байсан. Үүнийг нотлох баримт бол ГХЯ болон Дипломат төлөөлөгчийн газруудын дотоод зааварт гадны хүнтэй уулзахад 24 цагийн дотор ярианы тэмдэглэл үйлдэнэ гэсэн заавар юм. Л.Элдэв-Очир нь 15 сар ажиллахдаа нэр дээр нь нэг ч ийм тэмдэглэл байхгүй болно. 
Мөн өөрөө болон эхнэр нь дипломат паспорт ашиглан хэдэн сараар алга болдог. Лас-Вегас хот нь манай элчин сайдын яаманд харьяалагдахгүй, харин Вашингтон хот дахь ЭСЯ-нд харьяалагддаг. Тиймээс манай элчин зөвлөх нь тус Лас-Вегас хотод ажиллах ямар ч үндэслэлгүй атал олон улсын уул уурхайн зөвлөгөөнд оролцоно хэмээн ажил тасалж явсан, Карибын тэнгисийн Барбадос аралд аялаад ирье гэхэд нь ажил ихтэй байсан ч чөлөө олгоход гурав хоног хэтрүүлсэн. Өөрийгөө элчин сайд болно хэмээн ЭСЯ-ны ажилтан нарт улаан цайм ярьж явдаг, би учрыг нь асуухад "намууд тохирсон юм чинь” гэж хээв нэг хэлж байхыг тангараг өргөсөн элчин сайдын хувьд баталж байна, Дипломат ажлын ёс журмыг мэргэжлийн биш болохоор мэддэггүй, 2012 оны 11-р сарын 30-нд элчин сайд миний биед халдаж төрийн ЭСЯ-нд танхайрсан. Бид баасан гариг бүрд зөвлөгөөн хийдэг бөгөөд тухайн өдөр Л.Элдэв-Очир над руу дайрч үлгэргүй байдал гаргасан, Түүний дараа миний өрөөнд намайг цохьсон, тэр үед бид хоёр л байсан. ГХЯ-ны тогтоосон журмаар ЭСЯ-ны ажилтнуудын дипломат паспортыг элчин сайд би хадгалах үүрэгтэй ч Л.Элдэв-Очир биелүүлдэггүй байсан. Эхнэр нь надад мэдэгдэлгүйгээр 2013 оны 6-9 сарын хооронд Оттавагаас явсан, ЭСЯ-ны нэрээр хувьдаа машин авч түүгээрээ Канадын хилээр олонтоо нэвтэрсэн тухай мэдэгдэл байнга ирж байсан, Монгол руу татан дуудагдсан хойноо эхнэрээ эмнэлэгт үзүүлээд төлбөрийг нь хийгээгүй, энэ мэт үйлдлүүдээрээ Л.Элдэв-Очир нь Канадын хуулийг зөрчсөн нь Монгол Улсын, түүний дотор ЭСЯ-ны нэр хүндийг унагасан” гэж тайлбар бичсэн байдаг. Бид дараагийн удаа Элчин сайд асан Т.Залаа-Уулын дэлгэсэн бас нэгэн ноцтой баримтыг нийтлэх болно

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex