Матрын булан: Д.Дорлигжаваас Долоон буудлын Должин эмээ дээр биз
Д.Дорлигжав ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан. Тэр ч бүү хэл "Хэрвээ би Ерөнхийлөгч болбол "Ерөнхийлөгчийн засаглал” тогтооно” хэмээсэн. Ер нь Д.Дорлигжав гэж хэн бэ. Ерөнхий прокурор байхдаа салбарынхаа сайдыг "Сайн ах” болгосон. Эрдэнэтийн дарга байхдаа идэж уусан нь илчлэгдэж золтой л "суучхаагүй”. Анх бол ардчилсан хүчний далбаан доор "бармен” хийж явсан л нөхөр. Д.Дорлигжав Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Ерөнхий прокурор, Ардчилсан намын дарга, генсек гээд олон ажил хийж явсан. Төрд л олон жил ажиллаж байсан. Гэтэл тэр яагаад Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхүйц мөнгөтэй болчихөв. Энэ нь түүнийг төрөөс төрсөн тэрбумтан гэдгийг нь нотлоод ч байгаа юм шиг. Тэр Ерөнхийлөгч болчихлоор лидер улстөрч мөн үү. Мань хүн сонгогдож дарга болсон удаа бий юу. Тэр бол томилогдож ирдэг нэг эрх мэдэлтэний гар хөл гэдгийг хийж байсан ажлуудаас нь харж болно. Уг нь сонгууль бүрт өрсөлддөг. Өвдөг унаж ханадаггүй бөх л дөө. Увсаас хэдэн удаа дэвшсэнийг нь мэдэхгүй. Аргагүй л дээ "Би "улаан” Ю.Цэдэнбалд дургүй” гэж ярьдаг хүнийг увсынхан юу гэж сонгох вэ дээ. 2008 онд Эрдэнэт хотоос УИХ-д үзээд унасан. Тухайн үед мань хүн тус аймгийн Намын хороон дарга, "Эрдэнэт” үйлдвэрийн дарга байсан хүн шүү дээ. Тэгээд ичих ч үгүй намар нь орон нутгийн сонгуульд Баянголд ирж үзээд бас дахиад уначихсан. Энэ хүн улстөрч үү, томиглогддог дарга байна уу.
Тэр яагаад Ерөнхийлөгчийн засаглал хүсээд унав. Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирох уу. 2004 онд Ц.Элбэгдорж АНУ–аас ирээд Д.Дорлигжавыг "базсан”. Тухайн үед "Алтан гадас”-т байгаа нөхрийг хаашаа ч хөдөлгөхгүйгээр 13 жил өөрийнхөө "тогоо”-г угаалгалаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглал мань хүний бодол биш, Ц.Элбэгдоржийн бодлого байж мэдэх юм. Манайх шиг хөгжиж буй орон Ерөнхийлөгчийн засаглалаар явбал Хойд Солонгос, Куб, Ливи, Хятадын араас л орно гэдгийг улс төр судлаач нар ярьдаг. Нэг намын дарангуйлал эргээд сэргэнэ гэсэн үг. Тэгэхээр мань хүн Ливийн удирдагч Каддафи шиг удирдагч болохыг хүсэж буй юу. Каддафи Ливийг, Мао Хятадыг, Сталин Зөвлөлтийг хэчнээн хүний амиар олж авсаныг мартаагүй л байгаа. Д.Дорлигжавын ярьж байгаа одооны тогтолцоо бол "Бие биеэндээ барьцаалагдсан, шантаажлагдсан, талцаж хуваагдсан УИХ, нам бүлэглэлээс бодлогын ямар ч зоригтой, шийдэмгий шийдвэр гарахгүй байна” гэж бодож байгаа юм байна. Тийм учраас нэг хүний дарангуйлал буюу Ерөнхийлөгчийн засаглал нэртэй Хойд Солонгос хувилбар.
Эх сурвалж: tonshuul.mn