ШТС-ын түгээгчийн аминд ноцтойгоор халджээ
Төв аймгийн Зуунмод хотод "Шунхлай" шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт 23:45 цагийн орчимд нэгэн иргэн шатахуун авах гэж очоод түгээгч эмэгтэйг амиа алдсан байхыг харж дуудлага өгчээ. Ирсэн дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагч нар хэргийн газарт очиход шатахуун түгээгч 35 настай Ц-г хүзүү, хэвлийн тус газарт нь хутгалж амь насыг нь хөнөөж, орлогын мөнгө болох сая орчим төгрөгийг нь авсан байжээ.