П.Баярцэнгэлийн гүнж
Дуучин П.Баярцэнгэл "Анчид” кинонд тоглон телевизийн урлагт хүч үзээд авсан. Түүний гаргасан дуу бүхэн хит болж хүүхэд залуусын сонсох дуртай дуу болдог. Харин П.Баярцэнгэлийг жүжигчин гэхээс илүү сайн дуучнаар нь хүмүүс хардаг байсан бол одоо харин дуучин, жүжигчин гэх хос мэргэжилтэй нэгэн гэж ойлгогдох болов.
Тэрээр арван жилийн нэг ангид сурдаг байсан охинтойгоо амьдрал холбож, хосууд хөөрхөн охинтой болсон билээ. Өөрийн тоглосон киноны нээлтэнд тэрээр гурван настай бяцхан охиноо дагуулж ирсэн юм. Үүнийг харсан түүний үнэнч фэнүүд нь П.Баярцэнгэл их л халамжтай аав юмаа хэмээн уулга алдтал халамж, хайр тавьж байсан нь олны анхааралыг татсан бизээ.
Эх сурвалж: www.grandnews.mn