Та бүхэндээ 2014 оны супер туралтыг танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ бүсгүйг Эмма Сили гэдэг. Тэрбээр төрөл төрөгсдийнхөө гуйлтыг эсэргүүцэн өөрөө зүтгэсний хүчинд 127 кг хаяж чаджээ.
Эмма Сили турахаасаа өмнө. Энэ зураг дээр тэрбээр 181,5 кг жинтэй байсан.
Тэрбээр жин дээр зогсолгүй маш удсан бөгөөд нэг л өдөр өөрийгөө жинлэж үзээд ухаан алдах дөхжээ. Ингээд ямар нэгэн юм хийх ёстой гэдгээ гэнэт ухаарсан байна.
Харин Эммагийн төрөл төрөгсөд түүнийг улсын эмнэлэгт хандахыг зөвлөжээ. Хэрвээ тэр эмнэлэгт хандсан бол өөхөө соруулах мэс засалд орох боломжтой байлаа. Ийм мэс заслыг улсын хөтөлбөрийн хүрээнд татвар төлөгсдийн мөнгөөр хийдэг. Гэтэл энэ мөнгийг хэрэгцээтэй хүмүүст нь зарцуулбал хавьгүй дээр гэж бодсон Эмма бие даан турахаар сэтгэл шулууджээ.
Ингээд бүсгүй биед ашиггүй, илчлэг өндөртэй хоолноос татгалзаж, чанга дэглэм барьж, гэртээ биеийн тамирын дасгал хийж эхэлсэн байна.
Дасгалаас гадна Эмма гүйж, дугуй унаж эхэлжээ.
Түүний хийсэн хөдөлмөр ч талаар болсонгүй. Ингээд та бүхэндээ шинэ Эммаг танилцуулж байна.
Эмма Сили 127 кг хаяж, 181,5-аас 54,5 кг жинтэй болж чаджээ.
Эмма өдгөө өөртөө илүү итгэлтэй болж, толинд өөрийгөө ч харах дуртай, дэлгүүр хэсэх ч сонирхолтой болжээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1142 сэтгэгдэл