Монголын уран бүтээлчид дэлхийд танигдаж эхэллээ

901
Эсрэг тэсрэг байр суурь
Б.Амарсайхан "Марко Поло” киноны нээлтэд оролцлоо
 
Монголчууд биднийг дэлхийн дахин зөвхөн Чингис хаанаар мэддэг байсан цаг ард хоцорчээ. Монголын урлагийн шилдгүүд бүхий л салбарт дэлхийн томоохон уралдаануудад түрүүлж, кино урлагт ч гэсэн олон улсад цахиур хагалж эхэллээ. Хамгийн сүүлд МУГЖ Г.Ариунбаатар Дэлхийн урлагийн олимпод түрүүллээ. Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн онцлох хуудсаараа эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж яваа урлаг соёлынхноо онцолж байна. 

Б.Амарсайхан "Марко Поло” киноны нээлтэд оролцлоо 

2015.02.12: "Бодлын хулгайч” гэх зэрэг олон киногоороо Монголын шилдэг жүжигчин гэдгээ баталсан  Б.Амарсайхан Холливудын кинонд Монгол улсаас тоглосон анхны хүн билээ. Тэрбээр дэлхийн 34 орны жүжигчид тоглосон "Марко Поло” 10 ангитай кинонд тэрбээр Ариг бөх дүрийг бүтээсэн юм. Тэгвэл тэрбээр тус киноны албан ёсны нээлтэд оролцсон юм. Энэ талаар тухайн үед сайтууд  "Жүжигчин Б.Амарсайхан эхнэрийн хамт Холливуудыг зорин киноныхоо нээлтэд оролцсон юм. Тэрбээр үндэснийхээ дээл хувцасаа өмсөн улаан хивсэн дээгүүр алхаж Монгол түмнийхээ баяр бахдалыг төрүүлээд авсан. . Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох бөгөөд нээлтийн ёслолд Холливудын алдартай жүжигчид оролцсон юм. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, "Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж байгаа Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцжээ.Киноны зураг авалтыг Италын Венец, Малайз, Казакстан зэрэг улсад хийсэн бөгөөд 3-4 сар үргэлжилсэн байна” хэмээн мэдээлж байлаа.

Р.АнхнЯмын тоглосон "Чонон сҮлд” нээлтээ хийлээ 

2015.02.27: БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд” кино өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Монголд албан ёсоор нээлтээ хийж байлаа.   "Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор олноо танил болсон Оскарын шагналт найруулагч Жан Жак Анногийн тус киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.Энэхүү киног "Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг "Монгол контент” компани болон "Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдэд толилуулах боломжийг олгосон юм. "Чонон сүлд” кино нийт 28 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн. Тэрбээр бидний мэдэх "Титаник”, "A beautiful mind”, "Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон билээ.

"ХӨсӨгтӨн” хоЁрдугаар байрт шалгарлаа 

2015.05.15: Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдсан билээ.   Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн” хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. "Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй "Хөсөгтөн” хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарсан юм.
Г.Ариунбаатар урлагийн олимт тҮрҮҮллээ
 
МУГЖ Э.АмартҮвшин "ҮзэгЧдийн нэрэмжит шагнал” хҮртэв

2015.06.25: BBC-ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуулаачдын Cardiff Singer of the World наадмын шилдгүүд шалгарахад манай улсаас оролцсон дуучин, МУГЖ Э.Амартүвшин тус наадмын шилдэг тавд шалгарсан төдийгүй "Үзэгчдийн нэрэмжит шагнал” /Audience Prize/ хүртсэн билээ. Түүнийг эх орондоо ирэхэд монголчууд "Дэлхийн дуучин” ирлээ хэмээн хүндэтгэн угтан авсан. Түүнийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захиргаа, уран сайхны зөвлөлийн удирдагч болон гоцлол дуучид, түүний гэр бүлийнхэн "Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр угтан авсан юм. Дашрамд дурьдахад, Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World” наадмын тэргүүн байрын эзнээр Беларуссийн дуурийн гоцлол дуучин Надежда Кучер шалгарсан юм. Наадмын эцсийн шатны шалгаруулалт зургадугаар сарын 21-ний ням гарагт Ст.Дэвидс Холлд болсон билээ. 


Г.Ариунбаатар урлагийн олимт тҮрҮҮллээ 

2015.07.02: Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудсыг шинээр мөнхөллөө. Энэ бол дөрвөн жил тутамд нэг удаа болдог суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар түрүүллээ. Урлагийн олимп гэгддэг уг уралдаанд 39 орны 500-гаад уран бүтээлч видео илгээснээс эрэгтэй гоцлол дууны төрөлд 40 дуучин тэнцсэн. Улмаар уралдаан дөрвөн үе шаттайгаар явагдаж эцсийн шатанд үлдсэн дөрвөн дуучны нэгээр Г.Ариунбаатар шалгарсан юм. Харин эцсийн шатны шалгаруулалт өнгөрсөн шөнө Гала тоглолт хэлбэрээр явагдаж анх удаа эх орноо төлөөлөн оролцож байгаа МУГЖ Г.Ариунбаатар "Тэргүүн байр”, "Алтан медаль” хүртсэн байна. Тэрбээр энэхүү баярт үйл явдлаа хуваалцан "Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан. Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргүүн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөд анддаа болон бүгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сүхбат ахдаа, "Эх нутгийн иргэн” ТББ тэргүүн УИХ-ын дэд дарга, М.Энхболд ахдаа мөн CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бүрэлдхүүндээ, Улан-Удэ театрыхандаа дахин дахин талархаж байна.” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байв.  Энэхүү уралдаанд манай улсын таван уран бүтээлч эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд дуурийн гоцлол дуучин Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон юм.

Д.Ангараг Холливудыг зорих хҮн

 "Бодлын хулгайч”, "Дэв”, "Миний хөрш чөтгөр”, "Эх орон дуудаж байна”  зэрэг уран бүтээлээр нь зургийн найруулагч Д.Ангарагийг бид сайн мэдэх болсон. Тэрбээр  2013 онд  Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа уригдаж бүх арга хэмжээнд нь оролцож байсан нэгэн. Мөн тэрбээр Америкийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулагддаг  "Америкийн шилдэг кино зураглаач” шалгаруулах ёслол буюу  "29th ASC Annual Awards” ёслолын бүх арга хэмжээнд өөрийн гэр бүлийн хамтаар оролцоод ирсэн.  Эл ёслолд дэлхийн алдартай кино зураглаачид, найруулагчид, жүжигчид, дуучид, хүндэт зочид, шагналд нэр дэвшигчид, ивээн тэтгэгчид болон "Universal Studios”, "Warner Bros”, "Paramount Pictures”, "Sony pictures” кино түгээгч компаниудын төлөөлөгчид зэргээс бүрдэх 1600 дэлхийн алдартай уран бүтээлчид оролцдогоороо нэр хүнд нь илэрхийлэгддэг билээ. Холливуд төдийгүй дэлхийн алдартай уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн эх орноо төлөөлж буй зураглаач Д.Ангараг тун удахгүй Пост продакшн хийхээр Америкийн E film гэдэг компанитай хамтарч ажиллахаар болсон гэнэ билээ. Тэрбээр "Үүнд трэйлер, хадмал орчуулга, өнгө засвар, аудио миксинг, дистрибьютер хувилбаруудыг гаргаж ажил орж байгаа. Дөнгөж сая тэднийхээс ирсэн и-мэйл уншаад сууж байлаа. Энэ кино 2016 онд гарах тухай imdb.com дээр "Golden treasure” нэрээр гарсан. Ер нь киногоо дотоод биш гадаад зах зээл уруу гаргах боломжийг эрэлхийлсэн эхний гэрээ хэлцлүүдийг эхлүүлээд байна” хэмээсэн юм. 
СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ
Уран бүтээлчид дэлхийн тавцанд гарч байна, гэвч
Монголын уран бүтээлчид "Зөвхөн Монголдоо” байхаа больж, дэлхийн тавцанд гарч эхэллээ.  Дуурийн дуучид маань дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж эхэллээ. Сонгодог урлаг сонирхогчид Монголын чадварлаг дуучдыг таньдаг болж. Тэр ч утгаараа Монгол Улсыг мэддэг, огт өөрөөр төсөөлдөг болсон байх.  Саяхан "Хөсөгтөн” хамтлаг  "Авьяаслаг Азичууд” тэмцээнд оролцож, ардын урлагаараа жинхэнэ гайхуулж чадсан.  Түрүүлэх ч  боломж байсан. 

Энэ бол Монголын ардын язгуур урлаг дэлхийд гайхагдаж чадахын нэг баталгаа, илрэл байсан. Дэлхий дахин Монголын, Чингисийн хэмээх ганц өнцгөөс харж байсан бол ардын урлагийг гайхан шагшиж, тэр талаас нь харах боломжтой боллоо. Энэ бол "Хөсөгтөн” хамтлагийн гавьяа.  Дээрээс нь Монголын циркчид, уран нугараачид дэлхий дахинд үнэхээр гайхуулж чадаж байгаа.  Геннисийн амжилт хүртэл тогтоосон. Сүүлийн үед Монголын жүжигчид тив, дэлхийн хэмжээнд гарч эхэлж байна. Юуны өмнө жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло” кинонд тоглолоо.  Холливудын ертөнцөд хөл тавьж чадсан гэхэд болно.  Одоо түүнийг олон найруулагч ямар нэг хэмжээгээр сонирхож байгаа байх.  Дээрээс нь жүжигчин Р.Анхням "Чонон сүлд” кинонд тоглож, Азийн төдийгүй дэлхийн хэмжээнд танигдах эхлэлээ тавьсан. Магадгүй дараа дараачийн удаа Хятадын, Францын кинонд ч тоглох боломжтой.  

Одоо дэлхий дахин манай улсыг шилдэг жүжигчдээр маань төлөөлүүлж харж байна. Энэ бол Монголын уран бүтээлчид ямархуу энтэй байгааг харуулж байгаа юм. Цаашлаад "Марко Поло” киноны хоёрдугаар улиралд олон монгол жүжигчин тоглохоор болоод байгаа. Нийтийн хэсгээс авахуулаад гол гэсэн дүрүүдэд сонгогдсон. Гэвч манай уран бүтээлчдэд ганц зовлон байгаа нь хэлний бэрхшээл. Б.Амарсайхан бол Англи хэлээр чамгүй сайн ярьж чаддагаа  "Марко Поло” кинонд тоглох үеэрээ харуулсан. Тиймдээ ч энэ кинонд оролцон тоглож чадсан. 

Гэтэл сүүлд Монголоос шалгаруулж авсан жүжигчид Англи хэлний мэдлэггүй учраас орчуулагчтай ажиллаж байгаа юм билээ. Хэдийгээр сонгогдсон ч гэсэн хэлний мэдлэггүйгээсээ болоод хасагдах вий дээ. Мөн цаашдын карьерт нь ч нөлөөлнө шүү дээ.  Ер нь бол жүжигчид хэлний мэдлэгтэй л байх хэрэгтэй.  Дуучид, хамтлагууд яах вэ. Орчуулагчаар дамжуулаад ойлголцоод, очоод уран бүтээлээ хүргээд л боллоо. Тэр дундаа сонгодог урлаг гэдэг дуугаар л ойлголцдог нэг хэлтэй. Дараа нь хүнтэй ярилцахад орчуулагчаар дамжуулсан ч нэг их  асуудал болохгүй. Яах вэ, өөрөө хэлтэй байвал сайн л биз. Давуу тал болно. Харин жүжигчид маань болж өгвөл Орос, Англи, цаашлаад хятад хэлтэй байвал зүгээр байна. Өнөө цагт Монголын түүх, соёлыг дэлхий нийтээрээ сонирхож байна.  

Тэртээ 13, 14 дүгээр зууны үед Монголын түүх, соёлыг сонирхохоор олон гадны жуулчин, эрдэмтэн мэргэд, уран дархан хүмүүс манайд ирж байсан. "Марко Поло” бол зөвхөн нэг хэсэг нь.  Монголын аль ч хааны тухай кино хийхэд дэлхий дахиныг байлдан дагуулсан уран бүтээл болох боломжтой. Тэр дундаа техник технологи өндөр хөгжсөн Холливудын ертөнцөд энэ бүхэн асуудал биш. 

Тиймдээ ч эхнээсээ манайхтай холбоотой түүхээр кино хийгээд эхэллээ. Цаашид энэ давалгаа улам хүчтэй болох байх. Тэр бүхэнд Монголын жүжигчид хэрэгтэй болно. Ахуйгаа сайн мэддэг энэ тэр гээд олон хүчин зүйлээс хамаарч монгол жүжигчдийг сонгоно шүү дээ. Тийм болохоор олон жүжигчин Англи хэлтэй болмоор байна. Бүр салбарыг нь хариуцдаг газраас нэгдсэн журмаар сургаж болно шүү дээ. Тэгж чадвал манай кино урлаг, жүжигчид дэлхийн тавцанд гарах боломжтой. Тэгэхгүй орчуулагчтай гүйгээд байвал учир дутагдалтай шүү дээ. Түүний оронд Англи хэлтэй Хятадын юм уу, Солонгос, Японы жүжигчин аваад тоглуулчихна. Ядаж л тэдэнтэй өрсөлдөхөд бидэнд, манай жүжигчдэд хамгийн түрүүнд хэл хэрэгтэй байна.   

Н.ПУНЦАГБОЛД

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

901 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex