Ноцтой мэдээлэл: Оюутолгой алдаа гаргаснаас болж говийн гүний усны нөөц алдагдаж, бохирдож байгааг тогтоожээ

542
Oyu-Tolgoi3    "Эрэн сурвалжлах төв” нэртэй гадны сэтгүүлчдийн байууллагаас Монголын уул уурхай цэвэр усны нөөцийг нь "хядаж” байгаа тухай материал өчигдөр нийтлэгджээ. Эдгээр материалын дунд Оюутолгойн худгуудыг зааврын дагуу бариагүйн улмаас цэвэр усны нөөц ихээр алдагдаж байгаа тухай өгүүлсэн нь анхаарал татав. Мөн 2013 оны аудитаар байгалт орчинд бохирдол үзүүлж буй ноцтой дүгнэлт гарсан байтал одоо хүртэл арга хэмжээ аваагүй байна.

24tsag.mn өнөөдөр алдаатай баригдсан худаг цэвэр усны нөөцийг алдагдуулж буй аюулын тухай мэдээлж байна. Бид маргааш Оюутолгойн үйл ажиллагаа байгаль орчин, нийгэм, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай 2013 оны аудитын тайланг бүрэн эхээр нь хүргэх болно.





    Өмнөговь аймгийн Ханбогд сумаас жаахан яваад энэ хавийн малчин бүр мэддэг нэгэн газар бол цементэн суурьтай өндөр төмөр торхнууд бөгөөд холоос бяцхан гэрэлт байшин шиг харагдана. Эдгээр торхон хоолойнуудыг нутгийн ардууд анхаарах болсон нь худгуудаас чимээ гарахаа больсон байна. Нутгийн малчин Энхсайхан хоолойн хажууд өвдөглөж суугаад "Ямар ч чимээ алга. Гэхдээ энэ сайны тэмдэг биш. Бидний хэрэглэдэг ус энд юу болж байгаагаас хамаардаг юм” хэмээн ярьлаа. 

Торх бүр доошоогоо олон усархаг давхраанд хүрдэг бөгөөд бүр элсэн чулуу, шаварлаг хөрс хүртэл хэдэн зуун метрийн гүнд шигдсэн байдаг аж.

Компани олон төрлийн усны нөөцийн эх үүсвэрт хүрдэг хайгуулын худгуудаа барихдаа гадагш нэвтрүүлдэггүй материалаар лацдах шаардлагатай байдаг аж. Ингэснээр гүехэн буюу гадаргын ус гүний ус руу асгарах нөхцлийг арилгадаг байна. Харин Оюутолгойн гүйцэтгэгч компани эдгээр лацнуудыг бариуагүй бөгөөд барилгын төлөвлөгөөнөөс харахад нэвтрүүлдэггүй хаалт байх ёстой газар зөвхөн хайрган материалаар хаагаад орхижээ.

Оюутолгойн дэд ерөнхийлөгч үүнийг зөвхөн техникийн алдаа гэж үзээд л орхиж байгаа юм.
Untitled-1
Зургаан худаг ийм хамгаалалтгүй байна. Ингэснээр зөвхөн гадаргын ус доошоо урсаж усны хэвийн байдал алдагдаад өнгөрөхгүй бөгөөд цаашлаад гадаргын ус гүний давслаг усаар бохирдох нөхцөл үүсэх боломжтой аж.

Рио Тинто компани энэ хэрэгт гүйцэтгэгч болох "RPS Aquaterra” компанийг буруутгаж байгаа юм. Харин Нью Мексикт байршилтай байгаль хамгааллын төлөөх ашгийн бус байгууллагын мэргэжилтэн Паул Робинсон Рио Тинтог буруу гүйцэтгэлийг сайтар шалгаагүйд буруутгаж байгаа юм.

Рио Тинтогийн зөвлөх Брьюс Харвэй усны алдагдал бага хэмээн үзэж тоохгүй байгаагаа мэдэгджээ. Тэрээр гадаргын ус алдагдаж буй байдлыг хүний үсний ширхэгийн зузааныг толгойн хэмжээтэй харьцуулахуйц бага юм хэмээн тайлбарлажээ.
Гэтэл одоо хүртэл хэр их ус алдагдсан тухай шинжлэх ухааны судалгаа, мэдээлэл хийгээгүй бөгөөд олон нийт ч энэ талаар юу ч мэдэхгүй яваа юм.

Бүр 2013 оны аудитаар гүний болон гадаргын усархаг давхраа холбоотой бөгөөд хэрвээ гадаргын ус доошоогоо алдагдсаар байх юм бол цэвэр усны давхраа бохирдох болно гэдгийг мэдэгдсэн байна. Энэ бол жинхэнэ цэвэр усны алдагдлын аюул нүүрлэсний баталгаа билээ. Гэвч энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Малчин Хаяндоржийн ярьснаар гүний худгууд баригдсанаас хойш энэ хавьд ургамал ургах нь багасч, ган болжээ. Сүүлийн 2-3 жил ногоо гарахаа больсны улмаас тэднийх нутаг солих хэрэг гарчээ. Мөн тэдний хэрэглэдэг байсан хоёр худагнаас ус гарахаа больсон байна.

Оюутолгой компани худгаас нь ус гарахаа больсон малчдад усны шинэ эх үүсвэр олж өгнө хэмээн амласан бөгөөд олон тооны шинэ нүх ухаж худаг гаргахыг оролдсон ч бүтээгүй байна.

Рио Тинто компани нутгийн малчдыг бас өөр замаар гомдоож, доромжилжээ. Тэдний мөргөлийн газрыг шууд ухаад хаячихсан байна. Мөн говийн усыг тэнвцэржүүлэгч үүрэг гүйцэтгэдэг хайлаас моддыг ч хайр найргүй ухаж хядсан гэлээ.
 
Мөн 100 гаруй тэмээ, 600 хонь ямаа, олон арван үхэр адуутай 10-аад айлын бэлчээрийн нутгийг Оюутолгой эзэмшил хэмээн авч төмөр хашаа татсаны улмаас тэд нутаг сэлгэх асуудалтай тулгарчээ. Эдгээр айлууд нийлээд Оюутолгойн байгаль орчны бодлогод нөлөөлөхөөр "Говийн хөрс” нэртэй ТББ байгуулан гомдол гаргаж эхэлсэн ч амжилт олохгүй л байна. 
Д.Идэр
www.24tsag.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

542 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex