Уитни Женсен үзэгчидтэйгээ ирнэ
"Хар хун” Монголд дахин ирэхээр болжээ. "Монголын балетын хөгжил сан”-гаас 2011 онд анх удаа олон улсын "Night of ballet” тоглолтыг зохион байгуулж байв. Тус наадмын гала тоглолтод "Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрийг бүтээсэн АНУ-ын "Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитни Женсен өдгөө монголчуудын танил болсон билээ. Тэрбээр энэ сарын 18-19-нд болох "Welcome to Mongolia” тоглолтод урилгаар оролцохоор болсон байна. Уитни Женсен Солт Лэйк хотод балетаар бүжиглэж эхэлжээ. Улмаар Нью-Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн консерваторид Козловатай хамтран хичээллэж, балетын урлагт хөл тавьсан байна. Тэрбээр "Бостон балет” компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа ба АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн залуучуудын бүжгийн наадам, дэлхийн балетын тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ. Энэ удаад түүний тоглолтыг үзэхээр манай улсад Япон, БНХАУ-аас үзэгчид ирэхээ мэдэгдсэн байна.
Б.НОМУУН
-

- See more at: http://www.unen.mn/content/50865.shtml?alias=entertainment#sthash.Esig1HTC.dpuf