Э.Амарбат: Өршөөлийн хуулиар бидний ажлыг үр дүнгүй болгож байна Том онцлох мэдээ 2015/08/14 904 Өршөөлийн тухай хууль батлагдсанаар АТГ-т шалгагдаж байгаа эрүүгийн 55 хэргийн 45 нь өршөөлд хамрагдана гэдгийг эх сурвалж хэлсэн байгаа. Ийнхүү АТГ-ын мөрдөгчдийн хийсэн, ажилласан ажлыг үгүйсгэж байгаад тус газраас шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Тухайлбал, эрүүгийн шинжтэй идэж уусан авлигын их хэмжээний хэргийг илрүүлэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлэхээр хэрэгсэхгүй болгоно, шүүхэд шилжүүлэхээр мөрдөн байцаалтад буцаах зэргээр янз бүрээр аргалж, хэргээс мулталдаг жишиг тогтоод удаж буй. Тэгвэл одоогоор нэлээд олон авлигачдыг болон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг ийнхүү өршөөлд хамруулах нь үнэнд болоод шударга ёсонд хэр нийцэх бол оо? АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат "Манайхаас судалгаа гаргасан. Албан тушаалын ялтай 205 хэргийг өршөөлд хамруулж байгаа нь бидний ажлыг үр дүнгүй болгож байгаа юм. Гэхдээ хуулийн төсөл бидний гар дээр хараахан ирээгүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Эх сурвалж www.wikimon.mn 904