Ярьдаг
жако тоть гэрээсээ оргоод дөрвөн жилийн дараа эзэн дээрээ эргэж иржээ.
Энэ хугацаанд тэр хорвоог үзээд зогсохгүй испани хэл сурсан аж. Найжел
нэртэй энэ жигүүртний эзэн Даррен Чик хайртай тоть нь хаагуур яваад
ирснийг мэдэхгүй суугаа гэнэ. Шувуу нь огт өөрчлөгдөөгүй тул түүнийг
танихад амархан байжээ. Энэ дөрвөн жилийн хугацаанд оргосон тотийг Ларри
гэдэг испани хүн харж байсан бололтой. Тэнэмэл тоть үе үе энэ нэрийг
хэлж, испани хэлээр ярих болсон аж.
Найжелыг
Калифорнийн Торранс хотын оршин суугчид олсон байна. Тэд эзэн нь Тереза
Микко гэдэг эмэгтэй байж магадгүй гэж боджээ. Харин тэр эмэгтэй
Найжелыг өөрийнх нь хайж буй тоть биш гэдгийг мэдээд жинхэнэ эзнийг нь
хайж эхэлсэн гэнэ. Хэсэг хугацааны дараа түүнд аз дайрчээ. Тэрбээр
тотийг оргосон гэрт нь буцааж хүргэв. Найжелыг дахиж харахгүй байх гэж
бодож суусан Даррен Чик ийм зүйл болсонд итгэж чадахгүй суугаа аж.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
854 сэтгэгдэл