Шинэ сайд нар томилогдож амжих уу?

857



УИХ-ын ээлжит бус чуулганы 14 хоногийн товлолт хугацаа өнөөдөр өндөрлөж байна. 

Ээлжит бус чуулганы хугацаанд Галт зэвсгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд эцэслэн батлагдсан. Мөн ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн бөрьсан засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төсөл байнгын хороод болон чуулганаар дэмжигдэж, МАН-ын зургаан сайд засгаас гарсан билээ. 

Ингэснээр ээлжит бус чуулганы хугацаанд засгийн газарт орж ажиллах шинэ сайд нарыг томилох асуудал хүлээлт үүсгээд буй. Энэ асуудлаар АН-ын зүгээс "Шударга ёс эвслийн шийдийг хүлээж байна" гэх тодотгол өгсөн.

Харин "Шударга ёс" эвсэл  засагт  хамтрах асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай зөвлөлдөж,  ажлын хэсгийн ахлагчаар  түүнийг сонголоо гэсэн мэдээллийг өчигдөр үдээс хойш өгөөд байна.  

Гэсэн ч өнөөг хүртэл засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс өргөн баригдаагүй байгаа.

Түүнчлэн ерөнхий сайд Ч.Сайханбилэг  энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа бөгөөд хуулийнхаа дагуу ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт шинэ сайд нарын нэрсийг чуулганд өргөн барих боломжтой юм. 

Ээлжит бус чуулганы хугацаанд шинэ сайд нар томилогдож амжих эсэх нь тодорхойгүй байна

Ж.Мядагбадам 

Эх сурвалж: www.TODAY.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

857 сэтгэгдэл