Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
784 сэтгэгдэл
Дэлхийн оюутны Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээнд өчигдөр манай улсаас хоёр жүдоч зодоглолоо.
Эмэгтэй 48 кг-ийн жинд зодоглосон жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг Казахстан, Франц, Мексикийн өрсөлдөгчдөө ялсаар хэсгийн аварга болсон. Хагас шигшээд БНСУ-ын бөх Жон торгуулиар ялагдлаа.
БНСУ-ын бөх Жон Вү Кён нь 2012 онд "Чингис хаан" Дэлхийн цомд Г.Отгонцэцэгийн ялж түрүүлсэн жүдоч. Хүрэл медалийн төлөөх барилдаанд М.Уранцэцэг БНХАУ-ын бөхийг цэвэр ялж шагналын тавцанд гарлаа.
Эрэгтэй -60кг барилдсан ОУХМ Д.Баярмагнай Бразилийн бөхөд ялагдаж шагналт V байрт шалгарч байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.