2016 онд хоёр Энхболдын хэн нь ялах вэ?

649

М.Энхболд намын даргын хувьд ч С.Бямбацогт шиг дуугарч чадахгүй 

Монголын улс төр тун "сонирхолтой” өрнөж байна. Хаврын синдром хаа сайгүй үргэлжилж, улс төрийн намууд том жижиггүй хөдөлгөөнд оржээ.

Өнөөдөр АН "Шударга ёс” эвсэл засаг барьж, МАН сөрөг хүчин болоод байгаа.

  Сөрөг хүчин ч сүүлийн үед сүрхий ажиллаж буй. Тэд АН, ялангуяа Засгийн газрын эсрэг гэж болох хэд хэдэн "тоглолт”-ыг хийсэн. Ингэхдээ МАН гудамжны улс төрөө ч, төрийн ордон дахь элдэв операциа ч ганц л хүний нүүрээр хийх аж. Тодруулж хэлбэл МАН-ыг УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нь төлөөлдөг болов. Харин энэ намын дарга М.Энхболдын сураг ч алга.  Хажуудах экс дарга Ө.Энхтүвшинтэйгээ "буу халж” суусаар нэгдсэн хуралдааныг дуусгах нь энүүхэнд. Тэрээр Их хурлын чуулганы хуралдаанд хааяа нэг суухдаа ч намаа төлөөлөн дуугарна гэж үгүй. Төв талбай дээр жагсаал хийсэн ч намын дарга М.Энхболд үзэгдэнэ гэж үгүй.

Гэхдээ С.Бямбацог­тын дуугарч хийж буй "улстөр”  бүрийнх нь автор мэдээж намын дарга М.Энхболд. Гэхдээ тэр С.Бямбацогтоор бамбай хийж намынхаа энэ хаврын улстөрийг хийнэ гэж төлөвлөсөн бололтой юм.

Бүх зүйл нь М.Энхболдын санаснаар болж эрх баригч АН-ын бай нь бүлгийн дарга С.Бямбацогт болов. Өөрөөр хэлбэл АН-ынхан МАН-ын дайралтын хариуд зөвхөн С.Бямбацогтыг онилон түүн рүү чиглэсэн довтолгооны PR болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөвхөн түүнд зориулсан нийтлэлийг цацах аж.

Тиймээс учир мэдэх хүмүүс, улс төрийн хүрээнийхэн МАН-ын дарга М.Энхболд нь С.Бямбацогт гэдэг "хөшиг”-ний ард нуугдах болсны шалтгаан олон бий. Ер нь М.Энхболд намын даргын хувьд ч С.Бямбацогт шиг дуугарч чадахгүй. Дуу гаргахгүй байх олон шалтгаан түүнд бий гэж байна. Уг нь М.Энхболд МАН-ын даргын хувьд галын шугам дээр ажиллаж, энэ намын "микрофон” нь байх учиртай сан.

Нээрэн, МАН-ын дарга М.Энхболд хаачив?

 

Энхболдод Н.Энхбаярын залгамж халааг авах бүрэн боломж бий

 

УИХ-ын эрхэм дарга З.Энхболдод одоо хашиж байгаа албан тушаал нь чамлагдсан бололтой. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ямар ч аргаар хамаагүй булааж авах гэж оролдож байгаа нь ойрын өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явцаас тов тодорхой харагдана. Түүний шуналын дэргэд Монгол Улсын эрх ашиг, ард түмний амь, амьдрал огт хамаагүй. Чухам "хэмжээгүй эрхт хаан”-ы сэнтийд залрах З.Энхболдын ганцхан хүсэл дийлж хоногийн хоолоо арай чүү гэж хүргэж буй иргэдийнхээ итгэл рүү ус цацав. УИХ-ын даргын далд санаархал нь ирээдүйн "Н.Энхбаяр” болох ч байж мэднэ. Төрийн гурван өндөр албан тушаалыг хашиж үзсэн хүн Монголд цор ганц байдаг нь Н.Энхбаяр. Одоогийн нөхцөл байдлыг харах юм бол З.Энхболдод Н.Энхбаярын залгамж халааг авах бүрэн боломж бий. "Бие жижиг ч бэлчээр томтой эр” гэж ярьдаг биз дээ, монголчууд. Тиймээс "Н.Энхбаяр чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж” гэсэн "хэрсүү ухаан” түүний далд сэтгэлд ил нуугдаж байж ч мэднэ. Н.Алтанхуягийн "Шинэчлэл”-ийн Засгийн газрыг унагаах санаа түүнийх л байсан. Учир нь тэрбээр Н.Алтанхуягтай таарамж муутай, хэдэн гишүүнээ загнаж, кноп дарж суух нь түүнд таалагдаагүй хэрэг. Эсвэл Н.Энхбаярын замаар замнах зорилго, хүсэл мөрөөдөлд нь тээг болоод байсан ч байж болно. Иймээс л тэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг далаар нь цэвэр тавьсан. Эхлээд Ерөнхий сайдын суудлаас унагаж дараа нь намын даргыг нь булааж авсан билээ. Харин Ерөнхий сайд асны оронд намын даргын далласан газар ил гарч, далайсан газар далд орох "утсан хүүхэлдэй” хэрэг болов. "Утсан хүүхэлдэй”-н эрэл хайгуулын эцсийн дүн нь Ч.Сайханбилэг. Одоогийн Ерөнхий сайдыг намын даргадаа санал болгосон хүн нь Н.Алтанхуяг. Тэрбээр арьсаа хамгаалахын тулд намын даргаа хэл амгүйхэн шиг Зи-д өгч, өөрийн хүнээ Ерөнхий сайдаар тавих тохироо хийсэн. Нөгөө талаасаа Зи "Би намын дарга болчихсон юм чинь Ч.Сайханбилэг миний үгнээс зөрж чадахгүй” гэсэн бодолтой байсан нь тодорхой. Зи-гийн бас нэг хөшүүрэг нь "Женко” Х.Баттулга. Намын даргын суудлыг авахын тулд Х.Баттулгатай Зи Тавантолгойгоор наймаалцсан дам сураг шаргал ордонд "бор шувуу” болон нисч байсан юм даг, тухайн цаг үед.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

649 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex