“Бодь даатгал” бодит зүйлийг гуйвуулсан мэдэгдэл гаргажээ

696

000Манай сонины энэ сарын 17-ны дугаар /178/-д " Л.Гүндалайгийн хувийн бизнес Алтанбулаг боомтын онцгой бүсээс эхэлжээ” гэсэн нийтлэлийг уншигч­дад хүргэсэн.

Нийтлэлийн гол санаа нь "Бодь даатгал” ХХК Сэлэнгэ аймгийн Алтан­булаг дахь хилийн хяналт шал­галт буюу онцгой бүсэд хууль зөрчин даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа тухай юм.

"Бодь даатгал” ХХК хийсэн гэрээгээ гуйвуулсан

Гэтэл тус компани бидний бичсэн энэхүү мэдээллийг огт ор үндэсгүй ху­дал зүйл бичсэн мэтээр олон нийтэд ойл­голт төрүүлж өөрсдийгөө хууль ёсны дагуу ажилласан гэх утгатай мэдэгдлийг цахим ертөнцөд тараажээ.

Тэдний гаргасан мэдэгдлээс нь цухас дурьдахад, "Бид Хилийн боомтын тухай хууль /ХБТХ/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаар "Боомтын хяналтын бүсэд боомтын хяналтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллагаас бусад хуулийн этгээд, ир­гэн Боомтын захиргаанаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна” гэж заасан байна.

Хуулийн энэ заалт бо­лон Хил хамгаалах ерөн­хий газар /ХХЕГ/-ын тайл­­­барын дагуу манай ком­­пани Боомтын нэгдсэн за­хиргаанд хандан хүсэлт тавьж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь боомтын бүсэд үйл ажиллагаа явуу­лах зөвшөөрлийг хууль журмын дагуу авсан.

Иймд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааг­даж буй мэдээлэлд дурьд­санчлан тус компани боом­тын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан зүйл огтоос байхгүй болохыг ал­бан ёсоор мэдэгдэж бай­на” хэ­мээсэн юм. Тэгвэл тус ком­панийн гаргасан энэхүү мэдэгдэл нь шударга үнэнд огт ний­цэхгүй бай­гаа уч­раас алба­ны эх сурвал­жуу­дын ба­римтыг хүргэж байна.

Хэргийн гол учир нь "Бодь даатгал” ХХК Хи­лийн боомтын тухай хуу­лийн 12.2-т заасны дагуу "Даатгалын зуучлагч ком­пани нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Мон­гол Улсын Хилийн ту­хай хуулийн 26 дугаар зүй­лийн 2.4-т заасны дагуу Хил хам­гаалах бай­гууллагаас зөв­­шөөрөл авна” гэх гэрээг хийсэн.

Гэрээгээ зөрчиж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулсан

Гэтэл тус компани энэхүү гэрээг гуйвуулж Хилийн боомтын тухай хуулийн (ХБТХ)-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан "Боомтын хяналт шалгалтын бүсэд боомтын хяналтын байгууллага бо­лон боомтын аюулгүй байд­лыг хангах байгууллага холбогдох хууль тог­тоом­жийн дагуу үйл ажил­лагаа” явуулна гэсэн заалтаар ажил­лаж хууль зөрчсөн юм.

Өөрөөр хэлбэл, "Бодь даатгал” ХБТХ-ийн 12.2-оор гэрээ хийсэн мөртлөө хууль журмаа зөрчин Боом­тын хяналт шалгалтын бүсэд ажиллаж байсан гэсэн үг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын даатгагчдын холбоо болон тус аймгийн ШӨХТГ-ын улсын байцаагч нар албан шаардлагаараа батал­гаа­жуулан "Одоо явуулж буй үйл ажиллагаагаа нэн да­руй зогсоо” гэсэн шаард­ла­гыг удаа дараа хүргүүлж байсан юм.

Тухайлбал, өнгөрсөн са­рын 15-ны өдөр Санхүү­гийн зохи­цуулах хорооноос "Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болормаад дараах шаард­лагыг хүргүүлсэн бай­на. Үүнд "Жолоочийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д "Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах жур­мыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамт­ран батална” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн А/23/24 тоот хамтарсан тушаалаар "Монгол Улсын нутаг дэвс­гэрээр дамжин өнгөрөх бо­лон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмч­лөгчийг жолоочийн даат­галд хамруулах журам”-ыг ба­талсан.

Энэхүү журмын 2.2-т "Даатгалын зуучлагч ком­пани нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Хилийн ту­хай хуулийн 26 дугаар зүй­лийн 2.4-т заасны дагуу Хил хамгаалах бай­гуул­лагаас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл танай компани хи­лийн бүсэд даатгалын үйл ажиллагаа явуулж бай­гаа нь уг журмын 2.4-т "Даатгагч, даатгуулагчийн ашиг сонирхлыг төлөөлөн хилийн бүсэд ажиллах даат­­галын зуучлагч ком­па­нийн Санхүүгийн зохи­цуу­лах хороо, ХХЕГ-аас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад үндэслэн сон­гож, хилийн бүсэд даат­гал хийх зөвшөөрөл олгоно” гэж заасан шаард­лагыг зөр­чиж байх тул дээрх үйл ажиллагааг нэн даруй тас­лан зогсоохыг шаардаж бай­­на” гэжээ. Хамгийн гол нь тус компанид үйл ажил­лагаагаа зогсоох мэдэгдлий албаныхан удаа дараа өгч байсан ч тэдний өгсөн шаард­­­лагыг үл тоомсорлож хи­лийн хяналт шалгалтын гад­нах бү­сэд ажиллаж бай­сан даатгалын хоёр ком­паниа ажиллах аргагүй бай­далд хүргэснийг нь Сэлэнгэ айм­гийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сан­гийн даргын үүрэг гүй­цэтгэгч, Санхүүгийн зо­­хи­­цуулах хо­рооны орон нутгийн төлөө­лөгч А.Сарантуяа албан би­чиг бичиж хүргүүлж бай­сан юм. Нөхцөл байдал ийм байхад "Бодь даатгал” ХХК үнэнийг илт гуйвуулж өөрсдийнх нь нэр төрд хал­даж худал гүтгэлгийн ча­нартай мэдээлэл гаргалаа гэ­сэн нь зах зээлд анхдагч, манлайлагч гэсэн нэр хүндээ алдаж байна гэж хэ­лэхээс өөр аргагүйд хүрч байна.

Юутай ч улсын онцгой бүс, тэр тусмаа анхаарал бол­гоомжтой ажиллах ёстой хяналтын бүсэд дураараа авирласан "Бодь даатгал”-ыг хариуцлагын гадна үл­дэх­­гүй гэдгийг албаныхан хэлж байсныг онцлох нь зүйтэй байх.

Бид дараагийн ду­гаар­таа тус компанитай хол­боотой бас нэгэн мэдээллийг сурвалжлан хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

696 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex