Универсиад 2015: Тамирчдын тосгонд 13700 хүн хүлээн авна

705

Дэлхийн оюутны спортын "Универсиад” XXVIII дугаар их наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-нд Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно.

"Универсиад" наадмын тамирчдын тосгоны үүдээ нээж эхний тамирчид, албаны хүмүүсээ хүлээн аваад буй. Тамирчны тосгоны талаарх мэдээллийг хүргэе. 

Тосгон нь 30 хүртэл давхар баригдсан 20 орон сууцны барилгаас бүрдэж байгаа.  Нийт  2,185 өрөөтэй. Нэг байр нь 2-3 өрөөтэй. Нэг өрөөндөө тамирчид 2-3 аараа байрлана.

Тамирчдын, олон улсын, үйлчилгээний гэсэн гурван үндсэн хэсэг газруудтай. Тамирчдын амьдрах хэсэг нь 194,492 метр квадрат талбай бүхий 13,700 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Үүнээс 12,200 тамирчин, 1500 сэтгүүлч хэвлэл, мэдээллийн ажилтан байрлуулна.

Тосгонд эмнэлэг, түргэн тусламжийн өрөө, уулзалт, хурлын өрөө бүхий байр, хэвлэл мэдээллийн төв, банк санхүүгийн үйлчилгээний газар, худалдааны дэлгүүр, шуудангийн газар, 3,500 хүнийг нэг дор хүлээн авах чадал бүхий хоолны ресторан, 24 цагийн харуул хамгаалалттай хяналтын байр, сэргээшийн төв нэг дор байрлажээ.

Энэхүү тамирчдын тосгон нь наадмын төв цэнгэлдэх хүрээлэнгээс 2,4 км зайтай оршдог. Төв тамирчдын тосгоноос гадна салбар тосгон Чинжу хотноо байгуулагдсан.

"Танеум хо” сэлүүрт завины төвд тэмцээнд орж буй 40 гаруй орны 600 тамирчин тус тосгонд өчигдрөөс эхлэн долдугаар сарын 9-нд байрлан тэмцээнээ дуусгах юм байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

705 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex