Жун Лин Ван TENG үүсгүүрээр ажилладаг машинаа барьж байна
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
874 сэтгэгдэл
Цахилгаан машин ирээдүйн тээврийн хэрэгсэл болно гэдэг аль хэдийнэ тодорхой болсон. Энэ салбарт өнөөдөр Тесла болон бусад машин үйлдвэрлэгчид гэсэн хоёр тал өрсөлдөж буй.
Дугуйнд суурилсан нано үүсгүүрийг ашиглавал туулах чадвар нь 13 км-ээр нэмэгдэх аж
Тэгвэл Висконсин-Медисоны их сургуулийнхан тун сонирхолтой ажил хийж байна. Тэд нано үүсгүүр ашиглан машины дугуйгаар газраас эрчим хүч татаж болно гэж үзжээ.
Механик эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгох арга буюу трибоэлектрик нано үүсгүүрийг/TENG/ машинд ашиглаж туулах зайг нэмэгдүүлж, батарейны цэнэгийг илүү удаан барих юм.
Анхны трибоэлектрик нано үүсгүүрийг 2012 онд бүтээж байсан Жун Лин Ваны тайлбарласнаар машин нийт зарцуулсан эрчим хүчнийхээ 85 хувийг энэхүү үүсгүүрээр буцааж олох аж.
Хоёр өөр гадаргуу үрэлцэхэд үүсэх эрчим хүчийг гарган авч байгаа TENG үүсгүүрийг ашиглах хамгийн тохиромжтой хувилбар нь байнга замтай үрэлцэж байдаг дугуй юм.
Жишээ авахад Nissan Leaf 80 киловатт хөдөлгүүрээ нэг удаа бүрэн цэнэглээд 135 км туулж чадна. Харин одоо байгаа дугуйнд суурилсан нано үүсгүүрийг ашиглавал туулах чадвар нь 13 км-ээр нэмэгдэх аж.
Тэгвэл Теслагийн хувьд 43,2 км зам илүү туулах бөгөөд энэхүү тооцоог зөвхөн одоогийн нано үүсгүүрийн хүчин чадал дээр үндэслэн гаргасан учир илүү сайжруулсан хувилбар нь бараг таны машиныг зогсоохгүй цэнэглэх юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.