“Мобиком”-д нууцлал гэж байна уу ?

1105

 “Мобиком”-д нууцлал гэж байна уу ?Гадаад эзэнтэй "Моби­ком”-ыг УИХ-ын нэр бү­хий гишүүд хуулийн бай­гууллагад шалгуулахаар бол­жээ. Учир нь өнгөрсөн пүрэв гарагаас эхэлж зарим нэг гишүүдийн утасны ду­гаараас иргэд рүү янз бү­рийн мессеж олноор очиж нэлээд шуугиан тарьсан юм.

Энэ бай­дал улам их газар авч гишүү­дийн өм­нөөс хуурамчаар мессеж илгээх нь ихэссэн тул өнгөрсөн баа­­­сан гара­гийн УИХ-ын чуул­­ганы ху­рал­даанаар УИХ-ын дарга З.Энхболд энэ­­хүү асууд­­лын үнэн зө­вийг шал­­гуу­л­­ахаар ТЕГ-т ханд­сан.

Ер нь "Мобиком” ком­­­­па­ни­тай холбоотой ноцтой олон асуудлыг хэвлэл м­э­дээллийнхэн дэлгэн тавь­даг ч тэр бүр хуулийн бай­гууллага шалгаж өгдөг­гүй байсан.

Харин энэ удаад яах ч аргагүй хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан учраас шал­гасан шиг шалгаж тус ком­панитай холбоотой нэлээд ноцтой асуудлыг илрүүлэхээр хуу­лийнхан ханцуй шамлан орсон гэж хэлж болно.

Уг нь "Мобиком”-ыг "хэ­­рэглэхээ больё "гэсэн уриалга мэдээллийн хэ­рэгслээр нэ­лээд явдаг ч олон жил барьсан дугаараа алдахгүй гэсэн үүднээс хэ­рэг­лэгчид татгалзаж ча­­дахгүй байсаар өнөөдрийг хүр­сэн нь гашуун үнэн.

Хамгийн гол нь тэдний нэр хүндийн баталгаа гэх "9911” дугаарыг Мон­голын нөлөө бүхий ком­паниудын захирал, төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүд болон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь энэхүү дугаарыг ашиг­ладагт л хэргийн гол учир оршиж буй юм.

Өөрөөр хэлбэл өнөөдөр шуугиан тариад буй мес­сеж­ний асуудал жирийн иргэний утаснаас бус УИХ-ын ги­шүүдээс эхлээд УИХ-ын даргын дугаарт хүртэл өөрийнх нь дугаараас мес­сэж ирсэн явдал юм.

Тухайлбал, УИХ-ын ги­­шүүн А.Тлейхан "Бид нарын утасны дугаараас иргэд рүү "Нарийн царигийг эсэргүүцэж байна” гэсэн мессеж явуулсан байна. Ийм тохиргоо байдаг бол тэрийг таслан зогсоох хэрэг­тэй. Мобикомтой яаралтай энэ асуудлыг ярихгүй бол асуу­дал улам цаашаа гүнз­гийрч хагарал үүсэх байдалд орууллаа” гэж хэлж байсан.

Мөн энэ асуудалд Г.Баяр­сайхан гишүүн "Тухайн хүний дугаар бол өөрийнх нь өмч. Тухайн дугаараас ямар дугаар руу мессеж явуулахаа тухайн хүн өөрөө шийднэ. Өнөөдрийн байдлаар миний дугаар руу 1800 гаруй мессеж ирсэн байна.

Яагаад ийм олон мес­сеж ирэв гэхээр миний өөрийн дугаарыг ашиглаад "Мобиком”-оос миний зөв­шөөрөлгүйгээр асуултууд явуулсан байна. Энэ бол маш ноцтой асуудал. Аюул­гүй байдал бүрэн алдагд­саны баталгаа.

УИХ-ын чуулганаар тө­мөр замын асуудал ший­дэгдэх гэж байгаа чухал үед гад­наас нөлөө үзүүлэх гэсэн оролд­лого гэж харж байна. Гишүүд тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлаар хандсан байгаа. "Товчхондоо "Мобиком”-д нууцлал гэж алга” гэв.

Тэгэхээр "Мобиком” нэр нөлөө бүхий хүмүүсийн өм­нөөс хуурамчаар мессеж илгээж байгаа юм чинь жирийн иргэдийн өмнөөс дуртай үедээ мессеж би­чиж хэн нэгнийг хэрэгт хийхэд ойрхон болжээ гэж олон нийт санал бодлоо илэрхийлж байсан юм.

"Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй

Ингээд энэхүү дуулиан болоод байгаа асуудлаар "Мобиком” группийн Гүй­цэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар дараах мэдээллийг хийлээ. "Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байна.

Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн ду­гаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн ду­гаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан то­дор­хойгүй. Хүмүүсийн ойл­гож байгаа шиг энэ то­хиол­дол бол "Мобиком” ха­­ке­р­дуул­сан, мэдээлэл ал­дагдсан зүйл болоогүй.

Маш энгийнээр хэ­лэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож бол­но. "Мобиком” групп гар­сан асуудлыг тодорхой бол­гохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажил­лаж байна.

Одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн те­ле­фоны операторууд руу хандаж, манай улсын үүрэн те­ле­фоны операторуудад ирсэн, хууль бус мессежийг хяз­гаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна” гэх тайлбар хийлээ.

Юутай ч тэдний хийсэн энэхүү мэдээлэл дотооддоо биш бүр гадаадын улс орноос хэрэглэгчийн ду­гаарыг ашиглан мессеж бичсэн гэж хэлсэн нь олныг бүр ихээр гайхшруулж ал­майруулсан юм.

Өнгөрсөн хугацаанд тус компанийг утас тагнадаг, чагнадаг гэх асуудал яриг­даж байсан. Тухайлбал бид тус компанийн хэрэглэгч болсон л бол бүхий л хувийн мэдээллээ гэрээний дагуу тэмдэглэн үлдээдэг.

Харин бидний үлдээсэн энэхүү хувийн мэдээлэл таг­нуул, цагдаагийнханд очдог гэх яриаг үнэн худал нь мэдэгдэхгүй ярьсаар өнөөг хүрсэн.

Тухайлбал, хүчний бай­гуу­ллагынхан "Мобиком”-той хамтарч хүний утас чагнадаг, дугаарыг нь бус­дад өгдөг, гар утсаар нь байгаа газрыг нь тогтоодог, мессэж хэвлэх үйлчилгээ үзүүлдэг нууц биш. Тэгвэл энэ талаарх асуудал өнөө­дөр дахин дэгдэж олон хүнийг айдаст автуулаад байна.

Уг нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Уг хуулийн тавдугаар зүйлийн 5.4-т "Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон ит­гэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Мөн хуулийн тавдугаар зүйлийн 5.3-т "Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэсэн заалт ч байдаг.
Гэтэл энэхүү хуулийн заалтыг ашиг хонжоо бол­гож харсан тус газ­рын зарим ажилтнууд хэрэг­лэгчдийнхээ дугаарыг хэн нэгэн хүнд гаргаж өгсөн тохиолдол ч бий.

Ийн хэлэхийн учир нь нөхрийнх нь сард ярьсан, ярианы утасны жагсаалтыг эхнэрт нь нэг бүрчлэн хуулж өгсөн хэрэг юм. Тиймээс олон жил яригдаж байгаа эл мэдээллээ үндэс­лэлтэй үгүйг батлах цаг нь нэгэнт ирснийг дээрх хэрэг нотлож буй юм.

Р.Саруул

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1105 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex