“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат газрыг хураажээ
"Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат нэлээд бухимдалтай явна. Тэрээр рок попын уран бүтээлчдийн төв барих зорилгоор 2010 онд БЗД-ийн нутаг дэвсгэрт газар авчээ. Түүнээс хойш барилгаа барьж чадалгүй байсаар саяхан хотын дарга Э.Бат-Үүл түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Ц.Чулуунбатыг тухайн газраа жил дараалан ашиглаагүй гэсэн шалтгаанаар ийнхүү газрыг хураажээ. Тиймээс рок попын уран бүтээлчдийн төв барих түүний хүсэл талаар болов бололтой.