Санаатай галдан шатаалт муу ёрын цондон буюу Улаанбаатарыг нураах эхлэл

779

 Санаатай галдан шатаалт муу ёрын цондон буюу Улаанбаатарыг нураах эхлэл"Нэг нүүдэл 2 түймэртэй тэнцэнэ.
 Нэг түймэр 2 дайнтай тэнцэнэ".
                    Герман ардын хэлц үг


Барууны муу санааг ойлгоогүй монголчууд итгэмтгий гэнэн цагаан хэвээрээ байсаар байна. Уг нь Улаанбатар хотыг нураах туршилт хөдөө аж ахуйн яамны өмнөх орон сууцаар эхэлсэн билээ.

Саяхан Улаанбаатарын олон зуун байшинг нураах төсөл аль хэдийнээ бэлэн болж, энгийн аргаар нураах, үймээн самуун гаргаж нураах, дайн хийж нураах гэсэн 3 хувилбар бүхий урд нь бусад орнуудад хэрэгжүүлж байсан төслийг орон сууцны хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр анх хийснийг сэтгүүлч О.Лхагвадорж анзаарч үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

Уг нэмэлт өөрчлөлт гэгч нь мэргэжлийн хяналтын нэгэн байцаагч дүгнэлт гаргаж, оршин суугчдын 10-20% нь нураана гэсэн гарын үсэг өгсөн нөхцөлд уг байруудыг шууд нураана гэж байгаа юм. Хөдөө аж ахуйн яамны өмнөх орон сууцанд хэд хэдэн сонины эрхлэгч нар амьдарч байсан билээ.

Тэдний өгүүлснээр эртнээс бэлдсэн санаатай зохион байгуулалттай арга хэмжээ байсан ба байранд засвар хийддэггүй, нэг хэсэг байрыг нь худалдаж аваад гэрлийн мөнгийг нь төлөөгүй гэсэн шалтгаан дор өвлийн тэсгэм хүйтэн шөнө гэрэл дулаан тасалсан. Гэрэл дулаан таслангуут хүмүүс өөр газар түр амьдрахаар явах хооронд хулгайч нар оруулсан. Хулгайч нар оронгуут хүмүүс юм аа зөөсөн. Хүмүүс юмаа зөөнгүүт зохион байгуулалттай дээрэмчид ороод байрны бүх сантехникийг эвдэж зөөсөн. Тэгэнгүүт онц байдал зарлаж иргэний хамгаалалтын сургуулилт маягаар нураасан. Энэ бол эхний том туршилт.

Баруун болон Латин америкт ийм маягаар хотын төвийг нурааж энгийн оршин суугчдыг хотын захруу хөөж устгасан түүхэн туршлага бий. Хотын захад очоод хөгшчүүл нас барж, хүүхдүүд нь ийш тийш явж, зарим нь архидаж, янхандаж, зодолдож, бие биенээн алж хядаж, тэмцэгчид нь аргаа барж заримыг нь барьж хорьж, алж хяддаг.

Тэгвэл иймэрхүү маягийн юм хийх нууц төсөл явагдаж байж магадгүй нээ. 2014 оны 7 сарын 14- ны 13 цагт 40 мянгатын 40, 42, 44 -р байрны дээврийн хэсэгт гал түймэр гарч хэдхэн зуун метрийн цаана байдаг гал команд унтраах гэж удсан нь санаатай галдан шатаалт байж болох юм.

Учир нь эдгээр байрны иргэдийн ярьснаар гал команд галыг богино хугацаанд унтраахыг хүсээгүй, эхлээд цөөхөн хүн ирж хөөс цацаж, сүүлд нь ус ирж айлуудын эд юмсыг балалсан тухай ярьсан. 1959 онд ашиглалтанд орсон эдгээр байруудад 118 айл, 418 иргэн, 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Энэ үеэр нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хуучин барилгуудыг нураах иргэдийн санал асуулга явуулж зөвшөөрбөл 40 мянгатыг дахин төлөвлөлтөнд оруулна гэж мэдэгдсэн нь бүр сэжиг төрүүлж байна. Харин тус байруудын СӨХ-ийн дарга нар эдгээр барилгуудыг нураах шаардлагагүй, засаж янзлах боломжтой гэж мэдэгдсэн.

Монголд асар хүчтэй тархи угаалт явагдсаар байна. Гэтэл Англид болон баруунд 1959 онд байтгуай 5-р зуунд барьсан чулуун хашааг түүхийн үнэт дурсгал хэмээн хадгалсаар зассаар байгаа. Орон сууцны Конторыг СӨХ, Орон сууц гэж 2 хувааж талцуулах болсон нь СӨХ хэмээх эрх мэдэлгүй тоглоомын байгууллагыг бий болгосон зэрэг нь үүнтэй холбоотой юм.

Социализмын уед хуучин барилгыг сэргээн засварлаж байсан гайхамшигтай туршлага бий. НАХ яамны сайд С.Лувсангомбо пионерын ордны суурь суулт өгөх үеэр нураалгүйгээр суурийг нь зас гэдэг тусгай үүрэг өгчээ. Хорихын барилгын инженер Дарам гэдэг хүн судалгаа хийж хэдэн хоригдлын хамт онц сайн хийж хүлээлгэж өгч байсан байна.

Н.Цолмон

Эх сурвалж: "Хөх толбо" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

779 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex