Ч.Сайханбилэг зургаан сайдаа солих уу, танхимаа өгөх үү

857
Ч.Сайханбилэг зургаан сайдаа солих уу, танхимаа өгөх үү
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдын гаргахаар боллоо. Үндсэндээ наадмаас өмнө МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж асуудлыг нэг тийш шийд гэсэн үүргийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ дахь намын бүлэгтээ даалгасан юм. Энэ шийдвэр гарах үед танхимын тэргүүн Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д албан ёсны айлчлал хийж явсан бөгөөд АН-ынхан танхимын тэргүүнийг эзгүйд Засгийн газраас зургаан сайдыг нь сугалах шийдвэрийг ийнхүү гаргалаа. 
Ийнхүү МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргаад зогсохгүй засгаас гарах зургаан сайдын оронд хэнийг томилохоо АН хэдийнэ тохирсон тухай яриа гараад байгаа. Тодруулбал, МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрийг АН-ын дарга З.Энхболд бүлгийн хурал дээрээ танилцуулсан тухай ч мэдээлэл байгаа юм. Тодруулбал,  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын суудлыг ИЗНН-д өгөх бол Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд Д.Арвин гишүүнийг томилохоор яригдаж эхэлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Г.Баярсайхан очих бол Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг томилж, Сангийн яамыг МАХН-д, Зам тээврийн яамыг А.Гансүхэд өгөх тухай ч сэм тохиролцсон тухай бор шувуу нисч эхэлсэн.   
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж хэвлэлд ярилцлагад өгөх үеэрээ  "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах виза олж авсан гэсэн үг. РиоТинтогийн удирдлагуудтай бизнес уулзалтын үеэр уулзсан. Хугацааны хувьд энэ оны хоёрдугаар улирал эхэлчихсэн ч энэ жил 300-400 ам.долларын хөрөнгө оруулж, ажлаа эхэлнэ гэдэг амлалт, үүргээ хоёр тал хийж байна. Ирэх жилээс 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт жил бүр хийх дүр зургаа хадгалаад явна. Хоёрдугаарт уулзсан хүн бүр "Монгол Улс том асуудлаа шийджээ, том төслүүдээ хөдөлгөх цаг нь иржээ” гэж байна. Монголыг сонирхож байгаа улс орон, компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс маш олон боллоо. Бидэнд боломж, хийх ажил их байна. Энэ олж авсан сайн мэдээ, үйл явцаа үргэлжлүүлээд Монголдоо хөрөнгө оруулалт татах, олон төслийн санхүүжилтийг босгож, хөрөнгө оруулагч компаниудыг Монголд оруулж ирэх нь бидний гол ажил. Бидэнд ийм боломж байна, хөрөнгө оруулагчид байна, мөнгө байна гэдэг нь энэ гурван айлчлалын үр дүнд  харагдлаа” хэмээсэн байна. 
Ийнхүү тэрбээр дараалсан айлчлалууд хийж нэг ёсондоо бадар барьж яваад ирэхэд нам нь засгийг нь ганхуулчихаад угтлаа. Түүний хувьд зургаан сайдаа солих уу, эсвэл Засгийн газрын танхимаа өгөх үү гэсэн сонголтын өмнө ирээд байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ямар сонголт хийх нь удахгүй тодорхой болох биз ээ. 
Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайхабилэг зургаан сайдаа өгөхгүй гэдгээ ойрын хугацаанд албан ёсоор мэдэгдэнэ гэх мэдээлэл гарч эхлдээд байна.

Г.НАРАН 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

857 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex