Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь “түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлгээ өгч эхэлсэнтэй холбоотой юу

773

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан хурандаа С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Удаан үргэлжилсэн тэмцлийн үзүүрт цэг тавих нь энэ. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын даргыг огцруулахыг хичээж удаа дараа оролдлого хийсэн ч "Засгийн газар мэддэг юм” гээд халгаагаагүй. Үүнд бухимдсан Хууль зүйн сайд "Цагдаагийн ерөнхий газар над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан юм билээ” гэж дуулиан тарьж ч үзсэн. Энэ нь зөвхөн хуулийн салбарыг талцуулан хагаралдуулахаас өөр үр дүнд хүрээгүй юм. Харин одоо "Ерөнхий сайдын халдашгүй хамгаалалтад” байсан Б.Билэгтийг Засгийн газар хуралдаад л огцруулчихлаа. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг халсны дараах мэдээллээс сургамж авсан ч юм уу, бүрхэг ч болов ганц мөрийг Засгийн газрын хуралдааны мэдээндээ хавчуулжээ. Гэхдээ Б.Билэгтийг ээлжийн амралтаа авсан үед нь өөрт нь урьдчилж мэдэгдэлгүй халсан нь мөнөөх л "Түгжилдэх ажиллагаа” байсныг харуулах мэт.

Ингээд Б.Билэгт тоглоомоос гарлаа. Ийм амархан байсан гэж үү. Энэ бүхний цаана ямар нэг нууц тохироо байгаа мэт хардлага эрхгүй төрж байгаа биз. Цаг үе талаасаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар хамтдаа хууль зөрчин Л.Гансүх зөвлөхийг эргээд ирсний дараа Б.Билэгтийг огцруулллаа. Энэ нь "Тохиролцооны нөхцөл нь Л.Гансүхтэй холбоотой байсан” гэдэг логикийг өгч байна. Л.Гансүхэд холбогдох хэргийг олон нийт мэдэж байгаа. Тэр өчигдрөөс мэдүүлгээ өгч эхэлсэн. Харин "Түүний мэдүүлэгт Ерөнхий сайдын охин А.Саранзаяа гэсэн нэр огт дурьдагдахгүй байх ёстой” гэсэн тохироон дээр гар барилцаад Б.Билэгтийг золиосонд нь ажлаас чөлөөлсөн бол яах вэ. Хууль зүйн сайдад гойд таалагдах хувилбар. Ямар насан туршдаа Хууль зүйн сайдаар ажиллах биш. Гэхдээ энэ албыг хаших хугацаандаа дураараа дургихад нь ЦЕГ-ын дарга Б.Билэгт саад болоод байсан учраас тэр.

Уг ажиллагааны гол зорилго нь гэмт хэрэг үүсгэгдсэн, илрээд байгаа авлигын хэргүүд болон сэжиглэгдээд байгаа хэргүүдийг намжаах, холбогдоод байгаа этгээдүүдийг суллах, цэвэрлэх, ойр тойрныг нь оролдоод байгаа АТГ болон Цагдаагийнхныг нам дарахад чиглэгдэж байгаа бололтой.

М.Нандин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

773 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex