Л.Жамбалжавыг шинэ хамт олон нь шүүхэд өглөө (Бичлэг)
Энэ хүн хэдийгээр Монгол улсын гавьяат эмч хэмээх өндөр цол хэргэмтэй нэгэн боловч хэрхэн яаж авсан талаар нь иргэний хөдөлгөөний зүтгэлтэн А.Саруул хэмээх эрхэм өчигдөр оройн NTV телевизийн "Чухал яриа" нэвтрүүлэгт оролцохдоо хэрхэн энэ цолыг авсан тухайд нь хэлж орхив.
Хэрэв ийм байдлаар эрүүл мэндийн салбарт явж ирсэн хүн мөн юм бол Монголын байтугай дэлхийн аль ч оронд хүн эмчлэх тухай бодолтгүй буйзаа. Л.Жамбалжав эмч өдийд уг нь тэтгэвэртээ гарч үр ачаа тойруулан суугаад үлгэр яриад явж байх насан дээрээ зүгээр ажлаа хийгээд явж байгаа хамт олныг ийнхүү бужигнуулах нь инээдэмтэй юм. Эрүүл мэндийн сайдын гаргасан Л.Жамбалжав хэмээх тэтгэврийн насны хөгшнийг даргаар томилж буй энэхүү тушаалыг эсэргүүцэн тухайн эмнэлэгийн хамт олон шүүхэд хандсан байна.