“Инчеон-2014” наадмыг зорих чөлөөт бөхийн тамирчдын нэрс тодорлоо
БНСУ-ын Инчеон хотноо ирэх баасан гарагт нээлтээ хийх Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ.
Уг тэмцээнд хүч үзэх манай эрэгтэй баг найм, эмэгтэй баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тухайлбал, эрэгтэй 57 кг-д ОУХМ Б.Номин, 61 кг-д энэ жилийн оюутны дэлхийн аврага Т.Түвшинтөгс, 65 кг-д энэ жилийн улсын аварга Б.Батмагнай, 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж, 84 кг-д залуу тамирчин П.Өсөхбаатар, 97 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар хүчээ сорино. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийн 48 кг-д ОУХМ Э.Нарангарал, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн, 63 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд, 75кг-д МУГТ О.Бурмаа нар барилдана.