Улаанбаатарын урлагтай төрх

873

 

Улаанбаатарын онцлох төрх, уур амьсгал юу вэ? Хуучны хэдэн сүм, соц үеийн орон сууцны хороолол, уламжлалт гэрүүд, цөөн тооны шилэн барилгатай уйтай саарал хот. Гэхдээ энэ бол нэг хэвийн тогтсон ойлголт. Хэдийгээр хот маань буйдхан ч шинэ сонин үйл явдал хүмүүсээр тасардаггүй. Энд хийх, үзэх зүйлийн цэс байнга дүүрэн байдаг.

Өнгөрсөн баасан гарагт Австрийн удирдаач, хөгжимчидтэй ДБЭТ, Улсын филармонийн уран бүтээлчид хамтран төв талбайд "Венийн вальс” цэнгүүн зохион байгуулсан. Үүнтэй зэрэгцэн амралтын өдрүүдэд "Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам боллоо.

Энэ төрх хотын тухай төсөөллийг бүтээхээрээ үнэ цэнэтэй

Дэлхийн 40 гаруй орноос ирүүлсэн бүтээлүүдийг экспериментал, авангард кино сонирхогчид үзэж, шилдгүүдийг шалгаруулсан. Энэ хүрээнд энэ жилийн Каннын кино наадмаас тусгай шагнал хүртсэн Австрийн найруулагч, авангард киноны сайчуулын нэг Петер Черкасски, Америкийн экспериментал кино найруулагч Ив Хеллер нар уригдсан. Тэд оюутан, шинэ залуу найруулагчдад хичээл заан сургалт явуулсан юм. Ийн туршлагаа хуваалцаж буйд ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн онцлон талархал илэрхийлж байв. "Манайхан сүүлийн үед инээдмийн кино руу, дэлгэцийн хэлбэрт шилжсэн шог гараа руу л хошуурцгааж байгаа нь харамсалтай санагддаг. Харин өөр зүйлийг эрэлхийлж, гадаадын туршлагатай уран бүтээлчдийг урьж, сургалтад нь сууж буй энэ залуучуудад би найдлага тавьж байна” хэмээн тэрбээр энэ үеэр хэлсэн нь бий.

Энэ нь үзэгч хийгээд дотоодын уран бүтээлчдэд үлгэр болохоос гадна улс, хотын нэрийн хуудсыг ч бүтээлцэж буй

Тэгвэл дэлхий даяар 30 гаруй жилийн турш зохион байгуулагдаж буй TED цуврал илтгэлийн Улаанбаатар дахь арга хэмжээ сүүлийн гурван бямба, ням гараг дараалан салбар салбарт боллоо.

Санаа төрж, эсвэл хэдийнэ үндэслэсэн санаагаа хөглөж, баяжуулдаг цэг болсон TED-д илтгэл тавьж, арга туршлагаа хуваалцсан хүмүүсийн дийлэнх нь гадаадад төгсөгчид байв. Тэгвэл энэ долоо хоногийн туршид Туркийн соёлын өдрүүдийг Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр тус орны ЭСЯ-наас монголчуудад танилцуулсан нь үргэлжилсээр буй. Өрнө, дорныг холбосон баялаг түүх, соёлтой энэ ард түмний тухай кино, уран зураг, сонгодог урлаг, гал тогоогоор нь дамжуулан ойлгох боломж Улаанбаатарчуудад бий. Үүн дээр ирэх бямба, ням гарагт ДБЭТ-ынхан урын сангийнхаа шилмэл бүтээлүүдийн нэг А.Аданы "Жизель”-ийг шинэ тавилтаар тавина. Бас Английн Үндэсний балет театрын гоцлооч Лорета Самерскэйлстай хамт манай театрын гоцлооч О.Ганцоож бүжиглэх нь сонгодог урлаг сонирхогчдод хүлээлт үүсгээд байна.

Сонгодог урлагийн үзэгчдийн зун бүр уламжлал болон хүлээдэг болсон өөр нэг хүн нь гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гэхэд хилсдэхгүй. Америкийн "Boston ballet” театрын гоцлооч тэрбээр 2011 оноос хойш жил бүрийн зун "найзууд”-аа эх орондоо авчирдаг болсон. Энэ нь үзэгчдэд бэлэг болохоос гадна театрын уран бүтээлчдэд ч шинэ туршлага, санаа сэдэл өгдөг нь илэрхий. Энэ жил гэхэд түүний удирддаг Монголын балетын хөгжил сан "Welcome to Mongolia 2015” олон улсын балетын наадмыг зургадугаар сарын 18, 19-нд зохион байгуулах гэж байна. Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчидын хамт ирэх юм байна.

Монголд болох энэхүү олон улсын балетын наадмын талаар Монгол Улсын "Соёлын элч” өргөмжлөлт Д.Алтанхуяг балетын урлагийн хамгийн том "Pointe” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсад олон улсын балетын наадам болох талаар зарлан, дэлхий нийтийн балетын бүжигчдийг эх орондоо урьсан талаар онцолжээ. Монголоо олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий "Welcome Mongolia 2015” наадмын бэлтгэл эхэлсэн. Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монголд тоглосныхоо дараа шууд Япон улсад тоглох юм. "Welcome to Mongolia 2015” наадамд Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэнэ.

Тэрчлэн "Хунт нуур”, "Ромео Жульет” "Камелиа Хатагтай”, "Корсар”, "Муленруж”, "Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс толилуулах төлөвлөгөөтэй. Амьд хөгжмийн "Playtime” наадам, электро хөгжмийн "Hunnu music” наадам ч хэдийнэ олон улсын тодотголтой болж, дэлхийн түвшний уран бүтээлчид уригдан ирэх болсныг онцлууштай.

МАСТЕР КЛАСС, АРГА ТУРШЛАГА, САНАА СЭДЭЛ

Португалийн балетмейстр Хьюго Вера ДБЭТ-ын урилгаар өмнөх жилийн хоёрдугаар сард Монголд ирж, "Диваажин энд байна” неоклассик, модерн балетынхаа анхны нээлтийг хийсэн билээ. Орчин үеийн бүжиг, тэр дундаа модерн балетыг ихэвчлэн гаднаас уригдсан бүтээлүүдээс үзэж, мэдэрдэг манай орны нөхцөлд энэ мэт ажлууд уран бүтээлчдэд чухал хичээл болдог. Үүний нэг жишээ нь өнгөрсөн нэгдүгээр сард нээсэн "Төгсгөлгүй” танго балет юм. Учир нь "Диваажин энд байна” бүтээлд гоцолж, Хьюго Вератай ойр ажиллаж байсан гоцлооч Э.Эрдэнэжаргал "Төгсгөлгүй”-г найруулан дэглэсэн бөгөөд Португали бүжиг дэглээчийн нөлөө туссаныг ч онцолж байв. Түүнчлэн Монголд уригдан тоглодог Герман, Австри, Америкийн удирдаачид, жааз хөгжимчдийн ХБК, СУИС-ийн оюутан, сурагчдад олгодог мастер класс хичээлүүд залуу оюун, сэтгэлгээнд юмсыг харах, ойлгох шинэ өнцгүүдийг гаргаж өгч байна.

Зөвхөн хөгжим, бүжгийн салбарт бус дүрслэх урлаг, контемпорари урлагийн хүрээнд ч гаднын уран бүтээлчдийн манайхантай хуваалцаж буй туршлага, боломжууд ч их. Тухайлбал, Монголын урлагийн зөвлөлийн жил бүр Солонгосын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг "Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланд хоёр орны сонгогдсон уран бүтээлчид хот болон орон нутгаар аялан, бүтээл туурвидаг уламжлалтай. Финляндын куратор Анну Вилленусын 2011 онд зохион байгуулсан "Нүцгэн байшин” төсөлд герман, финлянд, голланд уран бүтээлчидтэй хамт Монголын перформанс уран бүтээлч Т.Энхболд, С.Ганзүг нар оролцож, Голланд улсад бүтээлээ туурвиж, хэсэг амьдарсан. Ийм өөрчлөлт бүтээлд нь чухал нөлөөлснийг тэд өөрсдөө онцолдог.

Мастер класс хичээлүүд юмсыг харах шинэ өнцгүүдийг гарган өгч буйг онцлууштай

Дашрамд дурдахад, Т.Энхболд нь өдгөө үргэлжлэн буй ААА зэрэглэлийн 56 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд анх удаа босгосон Монголын павильонд эх орноо төлөөлөн оролцож буй билээ. Тэгвэл С.Ганзүгийн хувьд биеннальтай зэрэгцэн Венец дэх ЮНЕСКО-гийн Соёлын төвд үндэсний хэв шинжтэй перформанс буюу үйл хөдлөлийн урлагаа үзүүлсэн нь гадаадын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байв.

Монголын хувьд хаалттай гэмээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүжгийн сургалтыг Америкийн "Бүжиглэх чадвар” байгууллагын бүжигчид ирж хоёр жилийн өмнө явуулж байлаа. Үүнд хамрагдсан тэргэнцэртэй иргэдийн өөрсдийн дэглэсэн бүжгийг "Тэргэнцэртэй мисс”-ийн тэмцээнд толилуулж, тэд ч урам зоригтой, хийж бүтээх хүсэл нь ихэссэнийг "Бид чадна” ТББ-ын ажилтан Б.Отгонтуяа онцолсон юм.

Эдгээрийг ийн тоочихын учир нь гадаадын нэр хүндтэй, туршлагатай уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй хамтран ажилласнаар бие биедээ шинэ хаалгуудыг нээж өгч буйг тодотгоход оршино.

ХӨГЖЛИЙН ЗӨВ ХӨШҮҮРЭГ

Сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчид ийн манайд ирж, тоглож буй нь үзэгч хийгээд дотоодын уран бүтээлчдэд үлгэр болохоос гадна улс, хотын нэрийн хуудсыг ч бүтээлцэж байна. Хотын амин чухал хэсэг нь тухайн хот дахь соёл урлагийн төвүүд байдаг. Тэдгээрээр дамжуулан өнгө төрхөө бүрдүүлдгийг дэлхийн томоохон хотуудын жишгээс харж болно. Улаанбаатар сая давсан хүн амтай ч жижигхэн хот. Тэгвэл буйдхан энэ хотыг соёл урлагт нь тулгуурлан, шинэ дүр төрхийг бүтээхээр хичээж буйг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр илтгэнэ.

Улаанбаатар хот 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авдаг болох томоохон зорилт нийслэлийнхний өмнө бий. Харин энэ зорилгод хүрэхийн тулд жуулчдыг татах үзмэр, үйлчилгээнээс гадна Улаанбаатар хэмээх үгтэй хамт буух зөв төсөөллийг бүрдүүлэх нь чухал. Тэгвэл үүнийг бодлого тодорхойлогчид соёл урлаг хэмээн үзэж, энэ дагуу ажиллаж буй нь чухам оносон хэрэг болов уу. "Найрсаг Улаанбаатар” хэмээх шошго хотод болж буй урлагийн арга хэмжээ бүрийг дагалдах болсон нь ийм учиртай.

Хэдийгээр 2030 он гэхэд хүлээн авдаг болно хэмээн тооцсон таван сая жуулчны тоо одоогоор хол сонсогдож байгаа ч хүршгүй мөрөөдөл биш. Учир нь одооноос хотын төрх, Улаанбаатарын тухай төсөөллийг зөвөөр бүтээж чадвал зөвхөн урлагийн хөгжил, аялал жуулчлалд бус түүхийн хувьд ч өөрчилж чадахаараа үнэ цэнэтэй.

Б.Эгшиглэн

Зургийг: Б.Бямба-Очир

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

873 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex