Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1103 сэтгэгдэл
Лондон хотыг өнгөөр илэрхийл гэвэл улаан гэж би хэлнэ. Учир нь энэ хотын бэлгэ тэмдэг болсон утасны бүхээг, давхар автобус, хатан хааны хамгаалагчид хүртэл бүгд улаан өнгөтэй.
Давхар автобусаа 2020 он гэхэд дан цахилгаан биш юм аа гэхэд hybrid хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байна
Тэгвэл Лондоны алдарт улаан, давхар автобус "өнгөө” солих гэж байна. Гэхдээ автобусаа ногооноор будахгүй.
Юу гэхээр ирэх аравдугаар сараас эхлэн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан хөдөлгүүртэй автобусаар нийтийн тээврийг шийдэх гэж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Лондонд болсон "Байгальд ээлтэй автобус дээд хэмжээний уулзалт”-ын үеэр энэ талаар анх танилцуулсан бөгөөд дэлхийн 24 хот ирэх таван жилийн хугацаанд 40,000 ширхэг байгальд ээлтэй автобустай байх амлалт өгчээ.
Тиймээс Лондон хотод ашиглаж байгаа 300 орчим энгийн автобусыг цахилгаан хөдөлгүүртэй болгох бөгөөд, 3300 гаруй давхар автобусаа 2020 он гэхэд дан цахилгаан биш юм аа гэхэд hybrid хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байна.
Шинэ автобусыг БНХАУ-ын BYD компани үйлдвэрлэх бөгөөд энэ компани дэлхийн 150 хотод ашиглаж байгаа цахилгаан хөдөлгүүртэй энгийн автобусыг бүтээжээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.