Путины нэртэй машины дугаар хэрэглэхийг хоригложээ
Австралид амьдардаг Оросын иргэн Артем Козьмин машиндаа "Putin” гэсэн бичигтэй дугаар зүүх гэснийг орон нутгийн эрх баригчид зөвшөөрсөнгүй. А.Козьмин өнгөрсөн 18-ны өдөр 295 доллар төлж дугаараа захиалсан бөгөөд долоо хоногийн дараа авахаар очтол "Ийм дугаар олон нийтийг доромжилсон шинжтэй тул сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас олгохгүй” хэмээн тайлбарласан байна. А.Козьмин эрх баригчдаас тайлбар шаардахын сацуу, шаардлагатай гэж үзвэл шүүхэд хандахаа мэдэгджээ. Тэрбээр Оросын Өвөр Байгалийн хасаг цэргүүдийн удам угсаа бөгөөд Австралид Өвөр Байгалийн хасаг цэргийн нэгтгэлийн төлөөлөгчийн газарт ажилладаг байна. 1917-1923 оны Иргэний дайны үед Оросоос дүрвэж гарсан цагаач хасаг цэргүүдийн үр хойчис Австралид олон мянгаар амьдардаг гэнэ. Австрали улсад АНУ-ын нэгэн адилаар, машины дугаарыг өөрийн хүссэн дизайн, бичээстэйгээр нэмэлт хөлсөөр хийлгэн зүүж болдог байна.
Ц.Путин
Эх сурвалж: тоншуул.мн