БНХАУ-ын Төрийн тэргүүний айлчлалын сүүлийн өдөр УИХ- ын хүндэтгэлийн чуулганд үг хэлснээр эхэлсэн юм. Хятадын дарга хүндэтгэлийн чуулганд юу гэж хэлэх нь олон нийтийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгэсэн нь нууц биш. Тэрбээр 2008 онд БНХАУ-ын дэд даргаар ажиллаж байхдаа манай улсад айлчилсан. Тухайн үед элбэг, дэлбэг, сайхан орон юм хэмээн бодож байснаа энд цохон тэмдэглэсэн юм. Тэрбээр цааш нь, яруу найрагч Д.Нацагдоржийн "Миний нутаг” шүлгийн хэсгээс уншиж сонирхуулахад танхимд суусан УИХ-ын гишүүд алга нижигнүүлэн ташив. БНХАУ- ын дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ гурван агуулгыг онцолж байлаа.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
894 сэтгэгдэл