Дорноговийн МАН нойрноосоо сэрэх үү

871

Дорноговийн МАН нойрноосоо сэрэх үү

 

УИХ-ын  2012 оны орон нутгийн сонгуульд Дорноговь аймагт МАН-ын рейтинг навс унаж, ялагдал хүлээсэнд МАН-ынхан өөрсдөө буруутай. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь, Ц.Анандбазар нар тойргоо булаалдаж, хоорондоо түнжин хагарснаас болж, аймгийн намын жирийн гишүүдийн дунд талцал хуваагдал өндрөө авсан.  Дээрх хоёр эрхмийн  улс төрийн ашиг сонирхлоос болж,  Дорноговь аймагт МАН засаглалын эрхээ алдаж, айлын шоовдор хүүхэд шиг ад үзэгдэх болов. Дээр нь тус аймгийн МАН-ын хорооны дарга Г.Шагдарсүрэн өнгөрсөн хугацаанд ил, далд хэлбэрээр намынхаа эсрэг ажиллаж, АН-ынхантай нийлж,  Засаг дарга П.Ганхуягийг хамгаалж үлдэхээр ухаан сийлдэг болсон гэх яриа нутгийн иргэдийн дунд байна.  Ерөөсөө Дорноговь аймгийг МАН-ынхан өөрсдөө самарсаар байгаад дараагийн сонгуультай нүүр тулах нь. Өмнөх сонгуулиар Ж.Батсуурь, Ц.Анандбазар нарын улс төрийн тулаанаар МАН өвдөг шороодсон бол ирэх сонгуулиар намын хорооны дарга Г.Шагдарсүрэнгийн сул дорой, үлбэгэр байдлаас үүдэн баларч мэдэхээр байна. Учир нь Дорноговийн МАН-ын хорооны дарга Г.Шагдарсүрэн засаг ноёны суудлаасаа унах дөхсөн П.Ганхуягийг хамгаалж үлдсэн нь сөрөг хүчний дуу хоолойг булшилснаас өөрцгүй хэрэг болов. Дорноговь аймагт АН, МАН хоёрыг ялгахад хэцүү болсныг намын гишүүд дэмжигчид шүүмжилж байна. Учир нь Засаг дарга П.Ганхуягийн "но”-той, ноцтой асуудал болгонд Г.Шагдарсүрэн дарга амаа үдүүлсэн мэт таг чимээгүй суудаг болж. Хэдийгээр илт АН-ыг дэмжиж тал засахгүй ч сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандахгүй байгаа нь газар, тендерийн луйварт гаршсан гэх П.Ганхуягийн найраанд орчихов уу гэж намын нөхөд нь хардахад хүргэж байгаа  гэнэ. Дорноговь аймгийн МАН-ын гишүүдийн хагарал, намын хорооны унтаа байдлыг бусад нам, эвсэл өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг бэлхнээ бий болгочихлоо. Дорноговийн томчууд нь дээрээ бужигнаж, хоорондоо сэлэм эргүүлж, доороо намын хорооны дарга нь  АН-ынхантай хор найруулж байх зуур "Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан  АН-аас нэр дэвшихээр  тойргоо судалсан шиг явна. Хэрвээ Дорноговийн МАН-ын хороо эртхэн нойрноосоо сэрэхгүй бол  УИХ-ын 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүн базаахгүй гарах нь тодорхой болжээ.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

871 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex