Чөлөөлөх
дайны ялалтын 70 жилийн ойн баяр угтсан арга хэмжээ батлан хамгаалах
салбарт үргэлжилсээр байгаа ажээ. Маргааш буюу энэ сарын 27-нд Батлан
хамгаалахын сайд Ц.Цолмон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад
дайчдын төлөөлөл болгож ахмад дайчин Ц.Доржпаламынд зочлохоор товложээ.
Харин Хойд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмнэлгийн багийн
үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслол
ЗХШЖ-т болно. Мөн энэ өдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа Монгол
Улсын баатар, чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа П.Шагдарсүрэнд бэлтгэл
хурандаа цол олгож, Монгол Улсын баатруудын үр хүүхэд, ач зээ нарыг
хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн энэ өдөр Зэвсэгт
хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд Катар улсын Батлан
хамгаалахын сайд зочилж, Монгол, Катар хоёр улсын цэргийн багийн
хамтарсан сургалтын хаалтын ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
879 сэтгэгдэл