Ч.Сайханбилэг яана аа

978
Ч.Сайханбилэг яана аа
Улс төрд "Алтангадас” бүдгэрч, "Шонхор”-уудын эрин үе эхэллээ. Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газраас МАН гарах нь тодорхой боллоо. Гарах ч гэж дээ, гэрийн эзэн хөөгөөд байхад гүрийгээд суугаад байж таарахгүй. Тиймээс МАН хамтарсан засгаас гарах нь цаг хугацааны асуудал болчихоод байна. АН доторх фракциудаас хамгийн хүчтэй нь байсан гэдэг "Алтангадас” энэ удаа Засгийн газрын танхимаа алдах бололтой. 
    Учир 2010 оны гуравдугаар сард "Монголоо шинэчилье” гэх сүржин уриатай их хурлаа хийн байгуулагдаж байсан Ардчилсан хүчний холбоо буюу "Шонхор” фракци намдаа ноёрхлоо тогтоохоор хэдийнэ хөдөлж эхэлсэн. Үнэндээ тэд таван жилийн турш урагш ахисаар өнөөдрийн энэ байранд хүрээд байна. Анх тус фракци Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахаар МАН-тай хамтран зүтгэж эхэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унасны дараа Ерөнхий сайд "Шонхор”-оос томилогдох байх гэсэн мэдээлэл байсан ч мөн л "Алтангадас”-аас Ерөнхий сайд болж байсан нь тухайн үедээ гайхширал төрүүлж байв. Гэтэл энэ асуултын хариулж өнөөдөр тодорхой болж байна. 
    "Шонхор”-ууд МАН-тай засаг хамтарсан нэрээр "Алтангадас”-ын Ч.Сайханбилэгийг долоон сар Ерөнхий сайдын суудалд суулгаад МАН-тай, юутай нь хөөж засгийн эрхийг авах бодлоготой байжээ. Үндсэндээ Ч.Сайханбилэг МАН-гүй Засгийн газарт адлагдсаар өөрөө суудлаа өгч ч мэднэ. Учир нь түүний эхлүүлсэн ажилд намын нөхөд нь саад хийсээр байгаа нь хэдийнэ олон нийтэд тодорхой болсон. Учир нь Ерөнхий сайд болонгуутаа эхлүүлсэн Тавантолгойн төслийг З.Энхболд тэргүүтэй нөхөд гацаасан бол,  Оюутолгойн талаар "Дубайн төлөвлөгөө” гэлцэн баалж байгаа нь АН-ын нөхөд байгаа юм. 
    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ фракциуд нам дотроо бол намынхаа зовлон. Нам төрд гарахаар төрийн зовлон болдог” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Тэгэхээр АН-ын фракциуд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зовлон болоод дуусах ирээдүй тодхон харагдаж байна. Үндсэндээ фракци намдаа эрх мэдэлтэй болохын тулд л Засгийн газрыг ганхуулж байгаа нь Н.Алтанхуягийн үед ч ажиглагдсан. АН доторх хамгийн нөлөөтэй фракци гэгддэг "Алтангадас”-ыг унагахын тулд АН-ынхан зөвхөн Ерөнхий сайдын суудлаас унагаад зогссонггүй "хүргэн” Г.Дэнзэн мэтийн жижиг сажиг үйлдлээр АТГ-т шалгуулж, өдгөө ч оролдсоор байгаа нь нууц биш. Өдгөө Н.Алтанхуяг ТЕГ-т дуудагдаад байгаа юм. Түүнийг чухам юуны учир ТЕГ-т дуудагдав гэдэгт хэд хэдэн таамаглал байна. 
    Хамгийн ойрын жишээгээр Н.Алтанхуяг МАН-тай хамт засаг барьж байх үедээ Тэргүүн шадар сайдаар ажиллаж, Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байсан. Тэгвэл энэ үеэс улбаатай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нэг юм байна гэх таамаг ч олон нийтийн дунд байгаа юм. Түүнчлэн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед "Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал эзэндээ очихоос өмнө хэвлэлд нийтлэгдсэн. АН тухайн үед бүлгийн хурлаараа энэ талаар авч хэлэлцээд захиаг олон нийтэд хэвлэлийг шалгахыг тагнуул, цагдаагийнханд үүрэгдсэн байдаг. Тэгвэл хоёр жилийн өмнөх энэ асуудал өдгөө ч шалгагдаж байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн мань эр "задгай цагаан” хочтой үедээ энд тэнд улсын нууц задруулсан үг унагасан байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч тагнуул түүнийг онилоод байна. 
Мэдээж АН-ыг дагаад МАН ч дотроо савлагаатай байгаа нь ойлгомжтой. 2012 оны сонгуульд намын нэр сольсноос болж ялагдлаа хэмээн У.Хүрэлсүхэд бурууг өгч байсан. Тэгвэл энэ удаа засагт хамтрахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хэмээн У.Хүрэлсүхийг буруутгаж байгаа биз. Ц.Нямдорж гишүүн анхнаасаа "73 гишүүнтэй бүдүүн бүлэгт орохгүй” хэмээн зөрүүдэлж байсан. Монголын улс төрийн "Ванга” гэгддэг Ц.Нямдоржийнхоо үгэнд орсон бол МАН өнөөдөр гэрийн эзэнд хөөгдөж, туугдахдаа тулахгүй л байлаа. 
    Ингээд л засаг савлаад эхэллээ. Өдгөө Засгийн газрын тэргүүн Их Британи Умар Ирландын Нэгдсэн Вант улсад айлчлал хийж яваа. Түүнийг эх орондоо ирэхэд АН-ынхан танхимыг нь самарчихсан сууж байх бололтой. Хэрэв ийм зүйл болбол Ч.Сайханбилэгийн улс орнуудад айлчлал хийж, зарим газар нь царай алдаж явсан бүхэн салхинд хийснэ. Танхим нь ганхаж, өөрийнх нь суудал ч савлаад эхэлсэн энэ үед Ч.Сайханбилэг яана аа. Уг нь тэр Засгийн газарт хамтрах саналыг МАН-д тавьж, урьж ирүүлсэн. Гэтэл өөр фракцийн нөхөд хамтрагчдыг нь хөөгөөд эхэллээ. Нөгөөтэйгүүр "Шонхор”-ын тэргүүн, АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болохоор зүтгэж байх шиг. Тэгвэл тэр УИХ-ын даргын суудлаа хэнд өгөх бол. Энэ асуултын хариулт тун удахгүй тодорхой болох биз ээ. 

Г.НАРАН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

978 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex