Монголчууд оросуудаас эрүүл
"Bloomberg” агентлаг Дэлхийн 145 орныг иргэдийнх нь эрүүл мэндийн түвшнээр эрэмбэлэхэд Монгол улс Орос, Энэтхэг, Казахстан зэрэг томоохон орнуудын өмнүүр 92-т бичигдсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн үзүүлэлтээр манай хойно орсон 50 гаруй орнуудын дотор тэдгээр улсаас гадна гол төлөв Африкийн буурай орнууд оржээ. Жагсаалтыг Сингапур тэргүүлсэн бол удаад нь Итали, Австрали, Швейцарь, Япон, Израиль, улмаар Испани, Нидерланд, Швед, Герман, Кипр улсууд орсон байна. Манай өмнөд хөрш Унгарын ард, Шри Ланкын өмнө 55 дугаарт бичигджээ. Харин жагсаалтын сүүлийг Мозамбик, Чад, Конго, Лесото, Свазиленд улсууд мушгисан байна.