Сонгуулийн хуулийг батлахад тэдэнд хоёрхон сарын хугацаа бий

1089


 


 

Энэ намрын чуулганд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адилхан зүйл ганцхан бий. Энэ нь Засгийн газрын хувь заяаны тухай хөөрөлдөөн юм. Өнгөрсөн жилийн яг өдийд Н.Алтанхуягийн Засгийн газрыг МАН-аас унагах төлөвлөгөө боловсруулсан боловч аз нь дутсан. Харин энэ намар Ч.Сайханбилэгт саад болох хүслээ "Улаан” намынхан улаан цагаанаар илэрхийлээд байгаа. Зөвхөн энэ байдлаас харахад үлдсэн өдөр хоногуудын багагүй хугацаанд Засгийн газрыг тараах, эсэх тухай яриа ч хүчтэй дэлгэрч магадгүй юм. Гэтэл энэ бүхний ард Сонгуулийн хууль бий. Маш товчхондоо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлахад хоёрхон сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Учир нь 2016 он гарангуут Сонгуулийн хуулийг өөрчлөх ямар ч боломжгүй болно. Мөн цаг хугацааны хувьд шинээр хуулийн төсөл өргөн барих боломжгүй. Бас санал тоолох машиныг ирэх сонгуульд ашиглах эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Тэгэхээр УИХ-д суудалтай таван нам гурван жилийн хугацаанд ойлголцож чадаагүй зүйлээ хоёрхон сард шийдэх нь. Тиймээс "Улаан”, "Цэнхэр” намуудын байр суурийг энэ үед эргэн сануулах нь зүйтэй болов уу...

 

 МАН-ын генсек Ж.Мөнхбат

 

 

"...Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт олон нам санал зөрөлдөж байгаа. Зарим нь жижиг 76, Монгол Улсыг нэг том тойрог болгоё, 38:38, 28:48 гэх мэтээр санал зөрүүтэй байгаа учраас энэ талаар санал хураагаад тогтолцоог хөндөхгүй байхаар шийдсэн. Мөн сонгуулийн санхүүжилтийг ер нь төрөөс олгодог болгоё. Ингэвэл тэгш оролцоо, жигд гараа гэдэг зүйл биеллээ олно гэж ярилцсан. Гэхдээ энэ асуудлыг эргэж ярилцахаар болсон. Мөн Р.Бурмаа сайдын ахалж байгаа Сонгуулийн хуулийн төсөлтэй бид танилцъя, мэдээлэл өгөөч гэсэн. Гэтэл АН-ын нарийн бичгийн дарга Анхбаяр хариу өгөхдөө "Тийм боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Тийм учраас тэнд яг юу яваад байгааг мэдэхгүй байгаа. Ямартай ч Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар зөвхөн Ардчилсан нам 15-16 тэрбум төгрөг зарцуулсан бол МАН 20 орчим тэрбум төгрөг цацсан байдаг юм...”

 

 АН-ын генсек Л.Эрхэмбаяр

"...Сонгуулийн хуулийг баталж, чадна гэж л энэ намууд нийлж засаг барьсан. Тэрнээс Ардчилсан нам засаг барьж чадахгүйдээ парламентад суудалтай намуудад урилга илгээгүй. Монголын хөгжлийн төлөө маш том зорилготойгоор парламентад суудалтай бүх намтай хамтарсан. Генсекийн хувьд намын бүлэгтээ "Яах гэж хамтарснаа өдөр болгон сана” гэдгийг байнга сануулах болно. Намын зүгээс тодорхой саналуудыг УИХ дахь бүлэгтээ оруулна. Ямар ч тохиолдолд холимог тогтолцоог улам боловсронгуй болгож хөгжүүлж явах нь зүйтэй гэж олон гишүүн ярьж байгаа. Намуудын байр суурь харилцан адилгүй ч гэсэн холимог тогтолцоо руу явах болов уу...”

 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1089 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex