Засгийн газрын хоёрдугаар ээлжийн сайд нар хэн бэ?

653

Засгийн газрын шинэ сайд нарын нэрс өчигдөр орой 18:20 цаг гэхэд тодорхой боллоо. 18:00 цагт хуралдсан АН-ын бүлгээр өөрийн намаас доорх нэр бүхий гишүүд, зөвлөхийг Шинэчлэлийн Засгийн газарт хоёрдугаар ээлжийн сайд нараар  ажиллуулахаар санал нэгдэв. Тодруулбал, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг санал болгож байна. Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нарыг томилохоор санал нэгдсэн сурагтай. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг "Шударга ёс” эвсэлд өгсөн гэнэ.

Эвслийнхэн энэ яамаа хэний гарт өгөх вэ гэдэгтээ байр сууриа нэгтгээгүй байгаа ч УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн нэр хамгийн хүчтэй яригдаж байсан. УИХ-ын нэр бүхий гишүүд ч "Шударга ёс” эвслийнхэн Ц.Цолмонгоо сайдын суудалд тухлуулахаар нэрээ өгсөн гэж батлан ярьцгааж байна. Гэвч сайдад горилогчийн нэр тодорхой болоогүй юу эсвэл байр сууриа нэгтгэх гэсэн үү өчигдөр  орой АН-ын бүлгийн хуралдааны дараа "Шударга ёс” эсвлийнхэн залгуулан хуралдсан. Шинэ сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ. УИХ-ын гишүүн Д.Зоригт бол АН-ын МҮДН фракцийн нөлөө бүхий хүн. МҮДН фракцийнхан нь өмнө Ц.Баярсайханаа Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллуулж байсан, энэ удаа ч квотоо хадгалж үлдэж байгаа нь энэ бололтой. Уг нь энэ суудалд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хүчтэй яригдаж байсан ч фракцийнхан нь дэмжээгүй юм байх. Р.Амаржаргалыг сайдад нэр дэвшүүлсэн бол АН төдийгүй Засгийн газарт сайн үнэлгээ авчрах байсан байж магадгүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Г.Батхүү өөрийг нь Сангийн сайд болго гэж ойр тойрны нөхөддөө аминчхан захиж байсан сураг байсан ч тэр зүтгэсэнгүй. 

Гишүүн болох гэж нэлээд зүтгэсэн Д.Зоригт гишүүнийг  өнөөдрийн чуулганаар гишүүд бороолох нь ойлгомжтой. Харин Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гэж хэн бэ. Л.Пүрэвсүрэн нь МоАХ-ын фракцид хамаардаг гэх ч түүнээс илүү нөлөө бүхий дэмжлэг нь Ерөнхийлөгчийн гар хүн гэдэг утгаараа АН-ын бүлгийнхэн үг дуугүй хүлээн зөвшөөрч байна. Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшигч Р.Жигжидийн хувьд "Шонхор” фракцийн төлөөлөл бөгөөд Ерөнхийлөгчийн парламентын гаднаас байх гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа хүн. Р.Жигжид нь  төрийн дипломат албанд олон жил ажилласан нэгэн. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба авахаас өмнө Япон улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Ийнхүү АН-ын МҮДН, "Шонхор”, МоАХ гэсэн фракциуд засагт төлөөллөө оруулахаар зүтгүүлж байна.  Харин "Зүүн хойд Ази” болон "Шударга ёс” эвсэл дотор байгаа МҮАН-ынхан ихээхэн гомдолтой үлдэж байгааг улс төрийн хүрээнийхэн онцолж байгаа юм. Яагаад гэвэл Эрчим хүчний сайд М.Сономпилийн суудал МҮАН-д хамаарч байсан. Гэхдээ АН болон "Шударга ёс” эвслийн Шинэчлэлийн Засгийн газар байгуулахад хийсэн гэрээ нь энэ хувилбарын дагуу бол зөрчигдөж байгаа юм. Эвслийнхэн 75:25 гэсэн зарчмын дагуу дөрвөн яамыг удирдаж байсан ч шинэ сайдын нэрсээс харахад гуравхан сайдтай үлдэж байгаа бололтой. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 08:30 цагт хуралдана. Энэ хурлаар сайдад горилогчдын нэрсийг албан ёсоор ил тод зарлана.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

653 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex