Тавантолгойн ажлын хэсгийнхэн эрдэмтэдийн мэдээллийг сонсоно
УИХ-аас байгуулагдсан Тавантолгойн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсгийнхэн өнөөдөр эрдэмтэдийн мэдээллийг сонсохоор болжээ. Ажлын хэсгийн зүгээс Тавантолгойн төсөл хууль, журамд нийцэхгүй байгаа мөн Засгийн газраас ажлын хэсэгт шаардлагатай мэдээллийг өгөхгүй байна гэдгийг удаа дараа хэлсэн. Тэд төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэдгийг урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа. Харин энэ удаа эрдэмтэдийн мэдээллийг сонсохоор болсон байна. Засгийн газраас шаардлагатай материалуудыг өгчихвөл ажлын хэсэг дүгнэлтээ 3 хоногийн дотор гаргана гэдгээ хэлсэн юм.
Ц.Нандин