Хатан зориг байвал 300 кг турах юу ч биш
Итгэмээргүй нэгэн түүх өгүүлье. Буруу зуршлаа таягдаж хаяснаар амьдралаа "гартаа авч" чадсан энэ эрийг Пол Мейсон гэдэг.
Их Британий иргэн, 54 настай Мейсон 445 кг жинтэй байснаа 300 кг хүртэл турж чаджээ. Тэр 2013 онд "Facebook-т Бостон хотын 41 настай Ребекка Маунтинтэй танилцсан байна.
Дурласан эр шууд л турахаар хатуу шийдсэн байна. Мейсон өөрийн тэсвэр хатуужил, хатан зориг ба эмч нарын ачаар 2 жилийн дотор 300 кг хасч 145 кг жинтэй болж чаджээ. Дараа нь Пол Мейсон 21 кг жинтэй илүүдэл арьсаа авахуулсан.
Одоо Мейсон, Ребекка хоёр сайхан амьдарч байгаа ажээ.