Шинэ хичээлийн жил удахгүй эхлэхтэй холбогдуулан гуравдугаар сургуулийн барилгын ажил дуусч ирэх есдүгээр сард ашиглалтад орохоор болжээ. Мөн 11 дүгээр сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна.
Энэ онд улсын төсвөөр 40 барилга, орон нутгийн төсөв хөрөнгөөр гурав, концессын гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг нийтдээ 45 цэцэрлэгийн барилгын ажил хийхээр төлөвлөөд байгаагаас 10 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад, Нийслэлийн зургаан дүүргийн 45 хороо огт цэцэрлэггүй бол шинээр 20 хороонд цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
128 сэтгэгдэл