Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
853 сэтгэгдэл
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэлсэн. Хоёр жилд нэг удаа зохиогддог энэ тэмцээн Ази тивд дөрөв дэх удаагаа болж байгаа юм. 47 төрлийн тэмцээн, уралдаанаас эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлт олны сонирхлыг татаж байна. Ямайкын Усайн Болт, АНУ-ын Жастин Гэтлин нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө гэж спорт сонирхогчид онцолж байна. Өчигдөр болсон 100 метрийн урьдчилсан гүйлтэнд Гэтлин 9,83 секундын амжилт үзүүлсэн юм. Харин Усайн Болт 9,96 секундын амжилтаар VI байрт бичигджээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 10 метр, марафон, 20 км-ын спорт алхаа, эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрлүүд болж, Эритрей, Герман, Их Британи, Испани улсын тамирчид алтан медаль хүртэж, 10 орон ямар медаль аваад байна. Энэ удаагийн ДАШТ-д марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар оролцоно.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, Эритреин марафонч Гирмай Гебресласси түрүүлж, Этиопын Еман Цегай, Угандагийн Муньо Соломон Мутаи нар мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 2.32.08 цагийн амжилтаар 38 дугаар байрт орсон юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.